Нийслэл хотод хуучны орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэл хотод хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад, дээврийн засвар шинэчлэлтийн ажлыг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Эс Эй Би Эм” компани Хан-Уул дүүрэгт байрлах 3, 20, 37 дугаар байрны гадна фасадын засварын ажлыг гүйцэтгэж дууслаа гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Үүнээс өмнө энэ сард тус дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 19 байршлын нийт 12,262 ам метр талбай бүхий дээврийг засварлаж, улсын комисст хүлээлгэн өгчээ.
Оршин суугчид дулаалгын чанарын талаар санал, хүсэлтээ НЗДТГ, УБЗАА болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газарт уламжлах боломжтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
