HabiDo апп шинэчлэгдэж, хэрэглэгч бүрд тохирсон өөрчлөлтийн систем нэвтэрлээ
Сүүлийн жилүүдэд өөрийгөө хөгжүүлэх, өдөр тутмын зуршлаа сайжруулах аппликейшнүүд дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. Гэвч ихэнх аппликейшнүүд хэрэглэгчдэд ижил төрлийн зөвлөгөө, даалгавар санал болгодог нь хүмүүсийн бодит амьдралын хэв маяг, зан үйлд төдийлөн нийцдэггүй гэсэн шүүмжлэл байдаг.
Тэгвэл Монголд хөгжүүлсэн HabiDo аппликейшн шинэчлэгдсэн 3 дахь хувилбартаа хэрэглэгч бүрийн онцлогт тохирсон өөрчлөлтийг дэмжих системийг нэвтрүүлж байгаагаа зарлалаа.
Хэрэглэгчийн өөрчлөлтөд бэлэн байдлыг тодорхойлох
Шинэ хувилбарын онцлох шийдлүүдийн нэг нь 31 асуултаас бүрдэх хэрэглэгчийн өөрчлөлтөд бэлэн байдлын үнэлгээ юм. Энэхүү үнэлгээ нь хэрэглэгч өөрчлөлт хийхэд хэр бэлэн байгааг тодорхойлж, цаашид санал болгох зөвлөгөө, даалгаврыг илүү бодитой, хувь хүний онцлогт тохируулан санал болгоход тусална.
Зан үйлийн шинжлэх ухаанд суурилсан AI зөвлөх
HabiDo V3 шинэчлэлтэд зан үйлийн шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан AI coach систем нэвтэрчээ. Энэхүү систем нь хэрэглэгчийн өгөгдөл, зан үйлийн онцлогт үндэслэн өдөр тутам хэрэгжүүлэх жижиг алхам, даалгавар, зөвлөгөөг санал болгодог. Судалгаагаар, хүмүүсийн зан үйлийн өөрчлөлтийн 40 орчим хувь нь зөвхөн урам зоригоос бус, орчин болон тогтсон системтэй аргачлалаас хамаардаг гэж үздэг байна.
Жижиг алхмаар ахиц гаргах боломж
HabiDo V3 хэрэглэгчдэд ахиц дэвшлийг тодорхой харах боломжийг бүрдүүлжээ. Үүнд:
- Өдөр тутмын даалгавар
- Streak буюу тасралтгүй гүйцэтгэлийн систем
- Түвшин (Level)
- Статистик үзүүлэлтүүд
Эдгээр gamification элементүүд нь хэрэглэгч өөрийн ахиц дэвшлийг харах, тууштай байдлаа хадгалахад дэмжлэг болно.
Тууштай байдлыг урамшуулах шагналын систем
Мөн хэрэглэгчид HabiDo дээр цуглуулсан оноогоо хамтрагч байгууллагуудын үйлчилгээнд 100% үнэгүй ашиглах боломжтой. Жишээ нь, Zeely платформ-той хамтран оноогоо ашиглан тодорхой үйлчилгээ авах боломжтой бөгөөд тууштай хэрэглэгчид нууцлаг гэнэтийн бэлгүүдийн эзэн болох боломжтой.
Монголд хөгжүүлсэн зан үйлийн өөрчлөлтийн платформ
HabiDo багийн зүгээс энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдэд “Том зорилгын төлөө өдөр бүрийн жижиг алхам хийх боломжууд”-аар дамжуулан өөрчлөлтийг бий болгох системийг санал болгож байгаагаараа онцлог. HabiDo V3 шинэчлэлт нь 2026 оны дөрөвдүгээр сараас хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд одооны хэрэглэгчид дахин шинэчлээд илүү олон боломжийг ашиглах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
