Монголын санхүүгийн салбарт “Даатгагчийн баталгаа” шинэ гарц, боломжуудыг нээлээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 20 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Барилгын “А” компани улсын төсвийн томоохон тендерт шалгарчээ. Ажил эхлүүлэхэд тэдэнд нэг тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах шаардлагатай болов. Одоогоос хэдэн жилийн өмнө байсан бол нэг тэрбум төгрөг банканд бэлнээр байршуулах, эс бөгөөс компанийнхаа нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, эргэлтийн хөрөнгөө түгжих сорилттой нүүр тулах байв. Харин өнөөдөр даатгалын салбарт нэвтэрсэн даатгагчийн баталгааны үйлчилгээ бизнес эрхлэгчдийн нуруун дээрх энэхүү санхүүгийн хүнд ачааг хөнгөлж байна.

Яг энэ “А” компанид тохиолдсон кэйс дээр л гэхэд компани өөрийн эрсдэлийн үнэлгээнд суурилан тогтоосон хувиар даатгалын хураамж төлөөд тендерийн баталгаа гаргуулах боломж бүрдэв. Ингэснээр банканд барьцаалах байсан нэг тэрбум төгрөгөө бусад хөрөнгө оруулалтдаа зарцуулж, бизнесээ саадгүй тэлэх бодит боломж нээгдэж байгаа юм.

22 тэрбумаас 611.8 тэрбум төгрөг хүртэлх үсрэлт

2025 оны тоон мэдээллээс харвал, Монголын даатгалын салбарт 22 компани үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, нийт хөрөнгө нь 771.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 16.4 хувиар өсжээ. Энэ нь компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ төрөлжүүлж, бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн санхүүгийн хэрэгсэл санал болгож байгаагийн илрэл юм.

Үүний тод жишээ нь даатгагчийн баталгаа юм. Монгол Улсын санхүүгийн зах зээлд 2024 оноос даатгагчийн баталгаа бодлогын түвшинд эрчимтэй нэвтэрснээр бизнесийн орчинд томоохон өөрчлөлт авчраад байна.

  • 2024 он: 5 компани 22 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж байв.
  • 2025 он: Баталгааны хэмжээ 27 дахин өсөж, 611.8 тэрбум төгрөгт хүрсэн нь санхүүгийн зах зээл дэх хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүнд тооцогдох дүн юм.
  • Хамрах хүрээ: 1,298 аж ахуйн нэгж даатгагчийн баталгаанд хамрагдаж, нийт 7 их наяд төгрөгийн өртөг бүхий улсын болон хувийн хэвшлийн төслийн санхүүгийн найдвартай байдлыг хангажээ.

Одоогоор нийт баталгааны зах зээлийн 5 орчим хувийг даатгагчдын баталгаа эзэлж байгаа ч цаашид 2.3 их наяд төгрөгийн орон зай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Даатгагчийн баталгааны төрлүүд ба зах зээлийн шинэ стандарт

Даатгагчийн баталгаа нь зөвхөн нэг төрлийн үйлчилгээ биш бөгөөд бизнесийн хэрэгцээнд нийцсэн олон төрөлтэй. Тухайлбал, “Мөнх даатгал” компани дараах 4 төрлийн баталгааг зах зээлд идэвхтэй гаргаж байна:

  • Тендерийн баталгаа - Тендерт оролцогчийн саналын баталгаа
  • Гүйцэтгэлийн баталгаа - Гэрээний үүргээ биелүүлэх баталгаа
  • Урьдчилгаа төлбөрийн баталгаа - Урьдчилгаа санхүүжилтийн эрсдэлийг хамгаалах
  • Чанарын баталгаа - Гүйцэтгэлийн дараах чанарын баталгаа

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь барилга, дэд бүтэц, ханган нийлүүлэлт зэрэг салбарт бизнес эрхлэгчдэд илүү уян хатан, барьцаагүй санхүүгийн шийдэл болж, төслийн эрсдэлийг илүү оновчтой удирдах боломжийг бүрдүүлж байна.

Даатгалын салбарын нэгдсэн хүч "Хамтын зөвлөл"

Энэхүү шинэ зах зээлийг хөгжүүлэхэд даатгалын компаниудын идэвх оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна. "Мөнх даатгал", "Ард даатгал", "Бодь даатгал" зэрэг салбарын 16 компани нэгдэн “Хамтын зөвлөл” байгуулсан нь эрсдэлийг хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх жишиг загвар болж байгааг онцлох хэрэгтэй.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 онд даатгагчийн баталгаа гаргах дээд хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэн нь зах зээлийн эрэлтийг дэмжсэн бодит алхам боллоо. “Үндэсний давхар даатгал” ХК нь эрсдэлийн тодорхой хэсгийг өөрийн хөрөнгөөр хариуцаж, олон улсын давхар даатгалд шилжүүлснээр Монголын даатгагчдын баталгаа дэлхийн стандартын дагуу баталгаажиж байна.

Ирээдүйн чиг хандлага: Ипотекийн зээл ба мега төслүүд

Даатгагчийн баталгаа нь зөвхөн тендерээр хязгаарлагдахгүй, ирээдүйд иргэдийн амьдралд шууд нөлөөлөх боломжтой. Тухайлбал, ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөр дээр даатгагчийн баталгааг нэвтрүүлэх асуудал экспертүүдийн түвшинд яригдаж эхлээд байгаа нь иргэдийн хувьд чухал мэдээ мөн билээ. Хэрэв энэхүү шийдэл зах зээлд нэвтэрвэл урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж амжаагүй байгаа мянга мянган залуу гэр бүлийн хувьд орон сууцтай болох шинэ гарц нээгдэх юм.

Цаашид энэхүү бүтээгдэхүүн нь уул уурхай, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын мега төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн "гүүр" болон өргөжих хүлээлттэй байна. Даатгалын салбар нь зөвхөн хохирол нөхөн төлдөг байсан хандлагаасаа салж, бизнесийг дэмждэг, хөрөнгө оруулалтыг амилуулдаг стратегийн чухал салбар болон хувирч байгаагийн нэг том илрэл нь даатгагчийн баталгаа ажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.