ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Австралийн Дотоод хэргийн яам, Хилийн хяналтын байгууллагууд тус улсын хилээр зорчиж буй аяллын болон оюутны визийн зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд чиглэсэн хяналт шалгалтаа сүүлийн үед улам чангатгаж байна.
Иймд тус улсын хилээр нэвтрэх үедээ өөрт авч яваа эд зүйлсийг гаалийн мэдүүлгийн хуудсанд заагдсан нөхцөлүүдийн дагуу үнэн зөв бөглөж байх, оюутан, суралцагч нар өөрт олгогдсон визийн зөвшөөрөлд тавигдах шаардлагыг анхааралтай судалж, хилийн хяналтын албаны хууль дүрмийг чанд сахин биелүүлж, виз оршин суух зөвшөөрөлтэй холбоотой үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
