Камбож улсад үйл ажиллагаа явуулдаг онлайн залилангийн төвүүдэд ажиллаж байсан 73 иргэнээ Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр өглөө шилжүүлж авчээ.
Пном Пен хотоос хөөрсөн Korean Air компанийн тусгай үүргийн нисэх онгоц орон нутгийн цагаар 09:41 цагт Инчон олон улсын нисэх буудалд газардсан байна.
Энэ ажиллагаа Өмнөд Солонгосын хувьд нэг улсаас гэмт хэрэгт холбогдсон хамгийн олон хүн шилжүүлж авсан тохиолдол болжээ.
Хоёр улсын хууль хүчний байгууллагууд өнгөрсөн сард Камбожийн Сиханоуквилл, Поипет, Мондулкири мужуудад байрладаг залилангийн төвүүдэд хамтарсан ажиллагаа явуулсны үр дүнд эдгээр иргэдийг баривчилсан юм байна.
Тэднийг нийт 48.6 тэрбум вон ($33.1 сая) алдсан Өмнөд Солонгосын 869 хохирогчийн хэрэгт сэжиглэж байгаа ажээ.
Баривчлагдсан иргэд дээрх төвүүдэд хүчээр ажиллаж байсан эсэх, эсвэл гэмт хэргийн хамсаатан байсан эсэхийг тогтоох байцаалт одоо эхлэх юм байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!