Танд Viber байгаа юу? Нэг л танил асуулт байгаа биз. Бидний хувийн, ажил албаны бүхий л харилцааг холбож байгаа томоохон платформ бол Viber. Дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй, салбарынхаа манлайлагч Японы Rakuten Group-ийн Viber платформ болон харилцаа холбооны салбарт технологийн шийдэл тэргүүлэгч CallPro компани хамтран монголын зах зээлд Viber Business Messages, Viber Business Calls, Viber Chatbots болон Viber Ads боломжуудыг нэвтрүүлж байгааг та бүхэнд танилцуулъя.
Viber Business-ийн энгийн хувь хүний Viber аккаунтаас ялгаатай нь албан ёсны баталгаажуулалт бүхий цэнхэр тэмдэгтэй өөрийн сувгаас хэрэглэгчидтэйгээ харилцах бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй, найдвартай мэдрэмжийг өгдөг. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч нарт зориулсан мэргэжлийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр авах боломж бүрдэж байгаа юм.
Viber Business Messages үйлчилгээ нь онцгой санал, урамшуулал, сурталчилгаа, гүйлгээний мэдээлэл, нэг удаагийн нууц үг буюу OTP гэх мэт төрөл бүрийн мессежийг зорилтот болон нийт хэрэглэгчдэд хамгийн үр дүнтэй хүргэнэ. Өөрөөр хэлбэл, та өөрийн брэндийн аккаунтыг үүсгэн албан ёсоор баталгаажуулж, маркетингийн бусад сувгуудтайгаа интеграци хийн ашиглах боломжтой юм.
Viber Business Calls нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг шууд бодитоор нэмэгдүүлэх боломжтой дуудлагын үйлчилгээ юм. Учир нь хэрэглэгчид дэлхийн хаанаас ч дуудлагын төлбөр төлөхгүйгээр танай байгууллагын дуудлагын төвтэй шууд холбогдож болно. Түүнчлэн санал хүсэлт, мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авч өөрийн харилцагч нарт ойр байгаа сэтгэгдлийг төрүүлдэг. Нэмэлт борлуулалт хийх хамгийн тохиромжтой бизнесийн орчин энд л бүрддэг.
Viber Chatbots нь харилцагчийн асуултад 24/7 автоматаар хариулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг ойлгомжтой, хурдан өгөх, захиалга болон хүсэлт хүлээн авах боломжтой chatbot үйлчилгээ юм.
Viber Ads, шинэлэг, анхаарал татахуйц төрөл бүрийн форматаар брэндээ таниулах, зорилтот хэрэглэгчдээ хүрэх цоо шинэ дижитал сурталчилгааны үйлчилгээ бол Viber Ads. Энэ нь Viber хэрэглэгчдэд зар сурталчилгааг өндөр үр дүнтэйгээр хүргэх түүнчлэн хэрэглэгчийн сонирхлыг татаж, оролцоог нэмэгдүүлэх бүтээлч маркетинг хэрэгжүүлэхэд зориулсан үйлчилгээ юм. Тухайлбал, хэрэглэгчдийн чат, контакт, дуудлага хийж дуусах үед гэх мэт олон байршилд сурталчилгаа харагдах бөгөөд зураг, видео, текст гэх мэт олон форматыг хослуулан анхаарал татахуйц байж чаддагаараа давуу талтай. Интерактив элементүүдийг ашиглан хэрэглэгчийг шууд үйлдэл хийхэд уриалж, борлуулалт нэмэгдүүлэх боломжтой.
Viber нь өдгөө дэлхийн олон улс оронд брэндүүдийн хэрэглэгчтэйгээ холбогдох хамгийн найдвартай сувгуудын нэгт тооцогдож байна.
Бизнестээ Viber үйлчилгээг ашиглан дараах давуу талуудыг үүсгээрэй.
Ийнхүү байгууллагууд дэлхийн стандартын Viber Business-ийн шийдлүүдийг шууд, найдвартай, албан ёсоор ашиглах боломжтой боллоо. Байгууллагын дуудлага, мессеж, сошиал сувгуудыг нэгтгэсэн CallPro Platform нь энэ бүхнийг нэг дор авчирч байгаа юм.
Мэдээлэл, харилцааны түүхийг нэг дор бүртгэх, хиймэл оюунаар хэрэглэгчийн үйлчилгээг автоматжуулах, бодит цагийн тайланг гаргах 5000 гаруй байгууллагын сонголт болсон CallPro компани ийнхүү танд хэрэгтэй хамтын ажиллагаануудыг хийсээр байх болно.
Viber Business үйлчилгээг сонирхож байвал та яг одоо КоллПро компанийн зөвлөхтэй 7272-7070 дугаараас болон энд дарж цаг товлон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!