Уншиж байна ...

Энэ сарын 23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна

М.Батчимэг, ikon.mn
55 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Улаанбаатарт хүнд мэдрэгдэх температур -30 градус хүйтэн. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр байна.  -30 градуст 30 минутад хөлдөж хайрагдах эрсдэлтэй юм. 

Салхины хурднаас шалтгаалж хүнд мэдрэгдэх температур цаг тутамд харилцан адилгүй байх тул гэрээсээ гарахаас өмнө Цаг уур, орчны шинжилгээний газрын албан ёсны цахим сайтаас яг одоогийн градус хэд байгааг харж байхыг зөвлөе. 

Улаанбаатар хотын өнөөдрийн 11:00-14:00 цаг хүртэлх агаарын температур.

Доорх температур нь тухайн цагийн салхины хурднаасаа шалтгаалж илүү хүйтэн мэдрэгдэх боломжтой. Учир нь хүйтэн, сэрүүний улиралд салхины хурд их байвал “мэдрэгдэх температур” нь тухайн агаарын температураас илүү хүйтэн мэдрэгддэг байна.  

зураг
 
ikon-цаг агаар

Мэдрэгдэх температурын хүснэгт:  

 

зураг
 

ЗӨВЛӨМЖ: 

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах
  • Осгож, хөлдөхөөс сэргийлж дулаан хувцаслах
  • Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах
  • Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшинг шалгах
  • Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх
  • Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах
  • Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс хальтирч унахаас болгоомжлох
  • Тэжээвэр амьтдыг хамгаалах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй