Уншиж байна ...

Г.Туяацэцэг: Дулаан зогсоолд 24 цагийн харуул хамгаалалт шаардлагатай байдаг

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороонд байрлах дулаан зогсоолын хувьд иргэн, аж ахуйн нэгжээс нийгмийн хариуцлагын хүрээнд барьжээ. 

Энэ тухай тус дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Дүүргийн хэмжээнд автобусны буудалд долоон дулаан зогсоол байна. “Жетро”-ийн дулаан зогсоолыг нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүний хөрөнгөөр барьж, 2025 онд Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК арчлалтыг хариуцаж байсан. Өнөөдрөөс Хан-Уул дүүрэг хариуцахаар зөвшилцлөө.

Хувь хүний хөрөнгөөр хийгдсэн учраас дүүргийн өмчид шилжүүлэх, цахилгаан техникийн нөхцөлтэй холбоотой холбогдох асуудлуудыг зөвшилцөж байнгын ашиглалт, хамгаалалтад байлгана. Дулаан зогсоолд 24 цагийн харуул хамгаалалт шаардлагатай байдаг” гэлээ.

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн захирал Д.Лхагвадулам “Дээрх хоёр дулаан зогсоол манай өмчид бүртгэлгүй боловч 2025 онд бүтэн хариуцаж ажилласан. Өглөө, орой зогсоолыг нээж, хааж, цэвэрлэгээг бүрэн хариуцдаг байсан. Сүүлийн хэд хоног цахилгааны саатлаас болж зогсоол хаалттай байсан” гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд автобусны 1,287 дундын болон эцсийн зогсоол байдаг. Үүнээс 67 автобусны буудлыг дулаан зогсоол болгон тохижуулжээ. Өнөөдрийн байдлаар долоон зогсоол эвдрэлээс болон улсын комиссын хуваариас шалтгаалан нээгдээгүй байсныг засварлаж, нээж эхэлсэн хэмээн мэдээлсэн юм.