Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.
Тус цэцэрлэгийн барилга нь зоорьтой хоёр давхар, 47.7х21х2 метр хэмжээтэй, нийт 2,500 м.кв талбайтай.
Анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгааг барьж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажлыг гүйцэтгэсэн байна.
Цэцэрлэгийн гадна талд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, биеийн тамирын талбай, ногоон байгууламжийг тохижуулжээ.
Тус хороонд 1,522 өрхийн 5,371 хүн оршин суудаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!