ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/01/02-НД НИЙТЛЭГДСЭН
Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй, зэрэгцээ эгнээнээс гулгахыг ГССҮТ-өөс зөвлөв
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Агаар салхинд гарахдаа анхаарал болгоомжтой байж цана, чарганаас унаж гэмтэхээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.
Зориулалтын чарга нь хавтгай гүйгчтэй, чаргыг түлхэх бариултай, дэмжигч нуруутай, хүүхдийг бэхлэх суудлын бүстэй, чаргыг төмөр болон модоор хийсэн байх ёстой.
Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байхыг онцгойлон анхааруулав.
Зөвлөмж:
- Чарганы материал нь модон буюу зууралт сайтай байх,
- Хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх,
- Зузаан хувцаслах,
Аюулгүйн зөвлөмж:
- Аюулгүй газар сонгох,
- Огцом эгц өндрөөс гулгахаас зайлсхийх,
- Зөв байрлалд сууж гулгах,
- Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах,
- Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
- Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цана, чаргаар гулгахгүй байхыг тус тус зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
