ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/01/02-НД НИЙТЛЭГДСЭН
“УБТЗ” ХНН 2025 онд 33.7 сая тонн ачаа тээвэрлэж, шинэ дээд амжилт тогтоожээ
IKON.MN
Гэрэл зургийг Н.Батхүрэл
2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, үнэ ханш тогтворгүй байсан нь тээврийн захиалга буурахад нөлөөлж байсан ч хариу арга хэмжээ шуурхай авч ажилласны үр дүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН 33.7 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа тээврийн шинэ дээд амжилт тогтоожээ.
Тус нийгэмлэгийн тээвэрлэсэн ачааг төрлөөр нь авч үзвэл, экспортын 11.6 сая тонн, импортын 3.9 сая тонн, орон нутгийн 12.1 сая тонн, дамжин өнгөрөх 5.9 сая тонн ачааг тус тус тээвэрлэсэн байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
