Уншиж байна ...

“УБТЗ” ХНН: Ажилтнуудынхаа 13 дахь сарын цалинг 200 хувиар тооцож олгоно

ikon.mn
5 цаг 38 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх боломж бүрдсэнийг үндэслэн ажилтнууддаа 2025 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгох шийдвэрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гаргажээ.

Мөн энэ жил “УБТЗ” ХНН нь нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг 12.3 хувиар нэмээд байгаа юм. Тус нийгэмлэг нь 16 мянган ажилтантай манай улсын хамгийн том ажил олгогч байгууллага юм.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.