Уншиж байна ...

Ч.Хишигдалай: Улаанбаатарын ШТС-уудад үүссэн дугаарлалт өнөө, маргаашдаа цэгцэрнэ гэж харж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
3 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй Шатахуун Түгээх Станц(ШТС)-уудын гадна иргэд шатахуун авахаар урт дараалал үүсгээд нэлээд олон хонож байна.

Нийлүүлэлтээ нэмэгдүүлж байна гэж байгаа ч бодит байдал дээр оочер тасрахгүй байгаа.

Энэ нь хэзээ хэвийн болгох талаар тодруулахад Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай "Сүүлийн зургаа хоногт импортын хэмжээ өссөн. Харилцдаг үйлдвэрүүдийн ачилт нэмэгдэж байгаа учраас Улаанбаатар хотод үүсээд буй дараалал өнөө орой юм уу, маргааш цэгцэрнэ гэж бодож байгаа.

Орон нутгийн асуудлыг 2-3 хоног шийдэхээр ажиллаж байна. Монгол Улс өргөн уудам нутагтай, тэр бүгдэд хүрэхэд цаг хугацаа шаардлагатай" гэв.