Уншиж байна ...

Б.Энхтүвшин: Он дуустал шатахуун, түлшний үнэ НЭМЭГДЭХГҮЙ

Б.Бадамгарав, IKon.mn
3 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэлд Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас дахин залруулга хийлээ.

Өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Евро-5 стандартын АИ-92 болон ОХУ-аас импортолдог энгийн АИ-92 шатахуун нь үнийн болон чанарын зөрүүтэйг тайлбарласан.

Харин өнөөдөр Дэд сайд нь үнийн ялгаатай байдлыг тодруулан ярьсны зэрэгцээ он дуустал шатахуун түлшний үнэ нэмэгдэхгүй гэж онцлов.

Тэрбээр "Евро-5 нь тонн тутамдаа 860-890 ам.доллароор орж ирж байгаа. Энгийн буюу Ангарскийн үйлдвэрээс ирж байгаа нь 705 ам.доллар. Зөрүү бий учраас тэр үнээрээ зарахгүй бол аж ахуйн нэгж алдагдал хүлээнэ.

Он дуустал энгийн АИ-92, Евро-5, АИ-95, дизель түлш дээр үнэ нэмэгдэхгүй. Оны дараа экспортлогч улсууд ямар нөхцөл тавихыг мэдэхгүй. Одоогоор боломжит хамгийн бага үнээр авах хүсэлтээ өгсөн. Маргааш ОХУ-ын холбогдох яамдын удирдлагуудтай цахим уулзалт хийхдээ үнэ, нийлүүлэлтийн талаар ярилцана.

Дэлхийд ОХУ, Монголоос өөр энгийн АИ-92 гэсэн ойлголт байхгүй. Энэ нь техник технологийн хувьд хоцрогдсон гэж хэлж болно. Хүхрийн хүчлийн хийг агаарт их цацдаг. Киргизстан болон Монгол Улс авдаг байсан гэдэг мэдээлэл бий. 2026 оноос Киргизстан авахгүй, зөвхөн Монгол авна. Бид ОХУ-д хүсэлтээ тавьж, зовлонгоо тоочиж, бүх аргаараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэв.