Цахим залилангийн улмаас Монгол Улсын иргэд өнгөрсөн арван сарын хугацаанд нийт 19.1 тэрбум төгрөгөөр хохирчээ.
Тодруулбал 2025 оны эхний арван сард улсын хэмжээнд нийт 41,844 гэмт хэрэг бүртгэгдсэний 35.1 хувийг залилан мэхлэх гэмт хэрэг эзэлж байна.
Харин цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 10,637 буюу 85.3 хувь нь санхүүгийн залилан байгааг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэрэг үйлдэж, эрэн сурвалжлагдаж байгаа иргэдийн мэдээллийг нээлттэй байршуулсан хуудастай болжээ.
Тодруулбал Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар-Fraud Investigation Department хуудаст залилагч этгээдүүдийн нэр, зураг болон үйлдсэн гэмт хэргийн мэдээллийг нээлттэй байршуулж эхэлсэн байна.
Эрэн сурвалжилж буй этгээдүүдийн зураг:
График: Цахим залилангийн улмаас иргэдэд учирсан хохирлын дүн /тэрбум төгрөгөөр/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!