Уншиж байна ...

Монгол үндэсний бахархал болсон Үндэсний бөх, Хурдан морины түүхэн зургуудыг багтаасан “The Mongols” гэрэл зургийн цомгийг танилцуулж байна

ikon.mn
2025 оны 12 сарын 25
Сурталчилгаа

“THE MONGOLS” төсөл нь Монголын өв соёл, үнэт зүйл, өвөг дээдсийн бахархалт түүхээ түгээн дэлгэрүүлэх, түүгээрээ дамжуулан залуу хойч үедээ эх оронч, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дэлхий даяар тархан суурьшсан 50 хот, улс болон Монгол орны 21 аймгийн 400 гаруй сум, суурин газар амьдран суугаа Монголчууддаа нийт 250 мянган км замыг туулан хүрч ажиллана.

Соёлын биет болон биет бус өв, зан заншил, уламжлалт ёс, монгол угсаатны онцлог, түүхэн зураг, баримтыг сэргээж, тайлбар хийж, цуглуулан эмхэтгэж, боловсруулан Орчин үеийн технологи гэрэл зураг, дуу дүрсээр түүх бичин баримтжуулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх болно.

Бид одоогоор сошиал орчинд 40 гаруй мянган түүхэн гэрэл зурагт нэг бүрчлэн тайлбар хийж түгээхээс гадна, 400 гаруй богино (reels) видео бичлэгүүд хийж оруулаад байна. Бид сар бүр тогтмол 20 сая - 30 сая хандалтыг тогтмол авч идэвхтэй 350 мянган дагагч 30 мянган гишүүнтэй групп үүсгээд байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Бидний анхны бүтээл та бүхний эчнээ мэдэх “Согоо энтертайнмент’’-таас эрхлэн гаргасан “Олноо өргөгдсөн Монгол” гэрэл зургийн цомог хоёр боть ном бөгөөд B4 хэмжээтэй хатуу хавтастай тус бүр 999 ширхэг хэвлэгдээд дууссан болно.

Нэгдүгээр боть: - Чингис хааны алтан ургийн язгууртан мяндагтан тайж нар болон түүний үр хүүхэд гэр бүл алдар гавьяаг 20-р зууны эхэн үеийн түүхэн зураг тайлбараар баримтжуулж намтарчилсан байдлаар харуулсан.

Хоёрдугаар боть: - Олноо өргөгдсөн Монгол улсын үеийн Нийслэл хүрээ болон нүүдэлчин ахуй амьдрал, шашин сүм хийдийг 20-р зууны эхэн үеийн түүхэн зураг тайлбараар баримтжуулж намтарчилсан байдлаар харуулсан.

Дэлгэрэнгүй танилцуулга үзэх:
https://www.facebook.com/sogoomng/videos/1131382525256863

 

зураг
 

Бид энэ удаад гутгаар бүтээл болох  “The Mongols” гэрэл зургийн цомог номоо Үндэсний бөх, Хурдан морины түүхэн зургаар дагнан англи, монгол хоёр хэл дээр хийв. Монгол үндэсний спортын ховор, 400 гаруй үнэт гэрэл зургуудтай зураг нэг бүрчлэн тайлбартай, B4 хэмжээ (25×35см), хатуу хавтастай, 280 нүүртэй, Дэлхийн стандартад нийцсэн, чанар үзэмжийн хувьд музейн түвшний бүтээл юм. Номын дэлгүүрүүдээр болон гадуур худалдаанд зарагдахгүй, маш үнэ цэнтэй алтан үсгээр бичигдэх баримт болон үлдэх болно. Түүх болон түүхэн зураг, Монгол үндэстний биет бус өв соёл болох Үндэсний бөх, Хурдан морины хорхойтнууд, гадаад дотоодын Монгол судлаач эрдэмтэн, элчин сайд, өөрийн үнэнч уншигчид, ирээдүй хойч үедээ зориулан өвлөгдөн үлдэх үнэ цэнийг бүтээв.

Хэвлэлт: Limited Edition 999 хувь, цифр дугаартай

Үнэ: 250,000₮ хүргэлт үнэгүй, хөдөө орон нутагт Монгол шуудангаар илгээнэ. Холбогдох утас: 72300039

Монгол түмний минь мэлмий баясаж, зүрх огшиж, мэдлэг тэлэх болтугай. Чин сэтгэлийн угаас баринтаглан бүтээв.

Хүндэтгэсэн: The Mongols төслийн санаачлагч Нанзаддоржийн Бямбадорж

Фэйсбүүк линк: www.facebook.com/themongol
Website: www.themongol.mn

Видео танилцуулга:

зураг
 
зураг
 

1. Ар Халхын ханагар эрчүүд. Ар Өвөр хангайн аваргууд гүэмөн элбэгдүүхэн гоёхон төржээ.

Зураг дээр зүүнээс. 1. Засуул Монгол улсын Даян аварга Нацагийн Жамьяан, 2. Зүүний магнайд Монгол улсын аварга Их монгол хэмээх Хасын Шаравжамц манлай!

зураг
 

2. Улсын арслан цолтой Жигжидийн Мөнхбат (Төв.Эрдэнэсант), Улсын заан цолтой Хорлоогийн Баянмөнх (Увс.Хяргас) нар түрүү үзүүр булаалдахаар дэвээд гарч байна. Улсын баяр наадам 1965 он.

зураг
 

3. Хүчит бөхийн барилдааны баруун талын тэргүүн магнайд Монгол улсын дархан аварга Шаравын Батсуурь манлай.

зураг
 

4. Улсын арслан цолтой Дарийн Дамдин (Хө.Цагаан-үүр) хоёр дахь удаагаа түрүүлж "Улам нэмэх" чимэг хүртэв. Улсын аварга цолтой үзүүрлэсэн Шаравын Батсуурь (Го.Жаргалан)-т Даян аварга цол хүртээв. Улсын баяр наадам 1957 он.

зураг
 

5. Монголын нууц товчооны 750 жилийн ойн Даншиг наадамд 10 давж түрүүлэн Дархан аварга цол авахаар шаван зогсож буй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын Даян аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэрлэнгийн хөдөө арал 1990 он.

зураг
 

6. 1983 оны Улсын баяр наадам 1. Тогоруу халтар түрүүлж , 2. Бүрэн сумын Дашзэвгийн хонгор аман хүзүүдэж, 3. Партизаны Жанчивын хул, 4. Өнжүүлийн Санжмятавын алаг, 5. Анчин Дамдинсүрэнгийн Хилэн хар азарганууд асарт орсон наадам. Морь цоллооч Шархайн дууч МУТМУ Ц.Хэнмэдэх

зураг
 

7. 1944 оны наадам. Үзүүр, түрүүнд у.н Ц. Чимэд-Очир (Ар.Хайрхан) түрүүлж, у.а Б. Түвдэндорж (Бу.Хангал) үзүүрлэв. Энэ зурган дээр баруунаас: Чимэд-Очир аварга, Түвдэндорж аварга, Мулига бүргэд хэмээх Бат-Очир арслан, Өлзийсайхан арслан нар. 

зураг
 

8. Завхан аймгийн Идэр сумын харьяат “Урт гарт" хэмээх Маамын Лхагва арслан 1933 он. 

зураг
 

9. 1924 оны Засгийн газрын шийдвэрээр улсын баяр наадам зохиодог Буянт Ухаа дэнжийг үндэсний бөх, сурын харвааны талбай, морь уралдааны гарааг тохижуулан, соёл урлагийн үзвэр үйлчилгээний газар болгон ЯАРМАГ гэж нэрлэвэл зохино гэжээ. Наадамчин олон ардууд, Яармагийн дэнж 1933 он.

зураг
 

10. Зургийн тайлбар: Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Монгол улсын манлай уяач Мөнхийн Данзаннямын Ажнай хүрэн азарга. Улсын их баяр наадамд 4 түрүүлж 1 айрагдсан хүрэн азарганд “Ажнай хүлэг” хэмээх төрийн цол олгож байжээ.

зураг
 

11. Монгол бөхийн 33 шинж төгс бүрдсэн гэгддэг Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол улсын Даян аварга Сэрээтэрийн Цэрэн манлай. 

зураг
 

12. Монгол улсын манлай уяач Мөнхийн Данзанням гуай төрийн наадамд 4 түрүүлсэн Ажнай хүрэн азаргатайгаа.

зураг
 

13. Зураг: Наад талд нь Ардын хувьсгалын 33 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн Төв аймаг Баянцагаан сум Данигайн Гомбосүрэнгийн Туулай хээр азарга, Цаад талд цагаан хувцастай хүүхэдтэй азарга бол аман хүзүүдсэн Засаг төрийн Зандан ширээ Жамцын Шийтэрийн зээрд азарга. 1954 он.

зураг
 

14. Ардын хувьсгалын 35 жилийн ой 1956 он, Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Донойдоон Галбадрахын алдарт Хүрэн морь түрүүлж, Төв аймаг Алтанбулаг сумын Цэрэндондогийн Дугарын Хул морь аман хүзүүдэж байжээ. Галын хүрэн морины унаач хүүхэд Хэнчяахав

зураг
 

15. Морьтон ардын цэнгэл их наадмын морьд эргэжээ…

The Mongols гэрэл зургийн цомог номноос...

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.