Уншиж байна ...

Мандал Ассет Менежмент “Шилдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани” шагналын эзнээр тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 45 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Хөрөнгийн зах зээлийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Grand Bull Awards 2025” ёслолын арга хэмжээнээс Мандал Ассет Менежмент “Шилдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүлээн авлаа.  

Мандал Ассет Менежмент нь хөрөнгийн захын түүчээ болж байгаагийн хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөл бүхий 5 хөрөнгө оруулалтын сангийн нийт 370 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай удирдан ажиллаж байна.

Монгол улсад хөрөнгө оруулалтын сангууд шинээр байгуулагдах тутамд иргэд олон нийт эрсдэл багатайгаар, урт хугацаанд хөрөнгөө өсгөх тэгш боломжоор хангагдаж байгааг онцлох нь зүйтэй. Удирдаж буй сангуудын хөрөнгө оруулагчийн тоо хэдийн 100,000-д хүрснээс гадна насанд хүрсэн хүн амын 40%-д санхүү хөрөнгө оруулалтын боловсролыг олгоод байна. Тус хөрөнгө оруулалтын сангуудыг дурдвал:

  1. Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС;
  2. Мандал Хуримтлал нээлттэй ХОС;
  3. Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн Mandal Private Equity хувийн ХОС
  4. Мандал Глобал хувийн ХОС
  5. Mandal Fixed Income нээлттэй сангууд тус тус багтана.

Хөрөнгө оруулалтын сан хөгжөөгүй цагт улс орны хөгжил ярихад бэрх. Баялгийн шударга хуваарилалт хийх функцийг хөрөнгө оруулалтын сангууд гүйцэтгэдэг. Иймдээ ч Монгол улсад банкны реформ амжилттай хийгдэхэд хамгийн их түлхэц үзүүлсэн хүч бол Мандал Ирээдүйн Өсөлт хамтын сан билээ. Тус санг 7,000 хөрөнгө оруулагчийн хамтаар 50 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй үүсгэн байгуулж байсан бол өдгөө хөрөнгө оруулагчийн тоо 8,000-д, сангийн нийт хөрөнгө 77 тэрбум төгрөгт хүрснээр зах зээлийн жигнэсэн дундаж хүүгээс өндөр өгөөжийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

зураг
 

Харин Мандал Хуримтлал хамтын нээлттэй сан нь автомат хуримтлалын финтек апп гэдгээр монголдоо анхдагч бөгөөд ердөө 1,000 төгрөгөөр эрсдэлийн удирдлагад суурилсан хөрөнгө оруулалтын багцтай болох боломжийг нээж өгсөн. Үрдэг биш хуримтлуулдаг апп гэдгээр олон нийтэд түгж, хуримтлалын хүчээр тэрбумтан болох аяллыг 90,000 хөрөнгө оруулагч эхлүүлээд байна.

Монголын хөрөнгийн захыг хөгжүүлэх их үйлсэд хамтран зүтгэж буй эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч нар, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага болон салбарын хамтран зүтгэгч нартаа гүн талархал илэрхийлье.

Монголын хөрөнгө оруулалтын сангууд банкны салбар шиг том болохын ерөөлийг өргөе!

Иргэн баян бол Монгол баян – Мандал Ассет Менежмент ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.