УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн парламентад сонгогдсоноос хойш анх удаа хуулийн төсөл эцэслэн батлууллаа

Н.Эрхбаяр, iKon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:20 2026/06/05

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Цэнгүүний оны өмнөхөн өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Уг хуулийг баталснаар төрийн өмчит компанийн засаглалд захиргааны шууд хяналт тогтоох өмнөх нийгмийн зохицуулалтыг халж, компанийн дотоод хяналт, хариуцлага, хувьцаа эзэмшигчийн хяналтын ил тод, хязгаарлагдмал механизмаар орлуулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх аж.

1991 онд батлагдсан Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж байсан үеийн хуулиудыг өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй байгаа нь төрийн өмчит компаниуд дээр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж буй учраас уг хуулийн санаачилсан байна.

Тодруулбал 2019 оноос хойш тус хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК зэрэг хэд хэдэн томоохон компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилжээ.

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн парламентад сонгогдсоноос хойш анх удаа өөрийн санаачилгаар өргөн мэдүүлсэн хуулийн төслөө эцэслэн батлуулж байгаа нь энэ юм. Тэрбээр Засгийн газраас төрийн өмчит томоохон компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилдог хуулийг хүчингүйд тооцох хуулийг төслийг эцэслэн батлууллаа.

зураг
 
10:15 2026/06/05

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 90 минут/
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 90 минут/
  • Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 90 минут/
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут/
  • Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт/
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын 19 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/