ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/03-НД НИЙТЛЭГДСЭН
БӨРТЭ ЧОНО 2025: Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Спортын оны шилдгүүдийг энэ сарын 10-нд тодруулна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд бүртгэлтэй гишүүдийн саналаар тодруулдаг уг наадмын оны шилдэгт нэр дэвшигчдийг олон нийтэд зарласан байна.
2002 оноос хойш тасралтгүй оны шилдгүүдийг тодруулж буй тус наадамд энэ удаад шилдэг эрэгтэй тамирчинд 11, эмэгтэй тамирчинд 12, шилдэг багт дөрвөн баг нэр дэвшиж байгаа аж.
Ажлын хэсгээс тодруулсан шилдэг эрэгтэй тамирчинд
- Б.Ачбадрах (Гүйлтийн цана) - Олимпын эрх авсан, дугуйт цанын Азийн цомын хүрэлтэй,
- А.Ариунбат (Уулын цана) - Олимпын эрхийн болзол биелүүлсэн,
- А.Баттулга (Бокс) - ДАШТ-ий мөнгөн медаль,
- Г.Ганбаяр (Хөлбөмбөг) - Словакийн Дээд лигт тоглож буй,
- Б.Ганзориг (Уламжлалт харваа) - ДАШТ-ий алтан медаль,
- К.Ёлк (Жүдо) - ДАШТ-ий хүрэл медаль,
- П.Мөрөн (Мото спорт) - Дакар уралдаанд амжилттай оролцсон,
- Л.Сумъяа (Самбо) - ДАШТ-ий алтан медаль,
- Т.Тулга (Чөлөөт бөх) - ДАШТ-ий мөнгөн медаль,
- Т.Хангал (Волейбол) - Тайландын лигийн аварга, шилдэг довтлогч,
- Д.Энхтүвшин (Спортын Гимнастик) - Дэлхийн цомын тэмцээний харайлтын төрөлд IV байр эзэлсэн.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
