Уншиж байна ...

Премиум Корпорэйшн Монголын волейболын спортын хөгжилд 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 10
Сурталчилгаа

Өнгөрсөн Бямба гарагт буюу 11-р сарын 8-ны өдөр, Монголын Волейболын “Үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үеэр Премиум Корпорэйшн болон Монголын Волейболын Холбоо 4 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус холбооны ТЭРГҮҮН ТҮНШ байгууллагаар Премиум Корпорэйшн болон CU брэнд тодорч байгааг олон нийтэд зарлалаа.

зураг
 

Волейболын спорт бол Монголчуудын дунд хамгийн олон насны төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулагддаг, бүх насныхан сонирхон хичээллэдэг, эрч хүч, эв нэгдэл, багийн сэтгэлгээг төлөвшүүлдэг спортын төрөл юм.

Премиум Корпорэйшн, CU брэнд энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан ирээдүй хойч үе болсон залуус, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийг дэмжих, спортыг амьдралын нэг хэсэг болгох соёлыг түгээхэд зорилготой юм.

зураг
 

Хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн жилийн хугацаанд нийт 7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон бөгөөд уг хөрөнгө оруулалтаар дараах гол зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Монголын Волейболын Холбооны менежментийг сайжруулах,
  • Холбооны 4 жилийн стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх,
  • Волейболын салбарын хүний нөөцийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • “Нийтийн волейбол” нэгдсэн платформыг хөгжүүлэх
  • Монгол Улсын өсвөр үе, залуучуудын шигшээ багийг дэмжиж, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгох,
  • Олон улсын өндөр түвшний мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах,
  • Олон улсын чанартай тэмцээнүүдийг Монгол Улсад зохион байгуулах,
  • Залуучуудын хөгжлийн лиг, хүүхдийн лиг, оюутны лигийг тогтмол зохион байгуулах зэрэг бодлогын ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсад волейболын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд чиглэж,

  • Дасгалжуулагчдыг мэргэжлийн төхөөрөмж, хэрэгслээр хангах,
  • Мэргэжлийн шүүгчдийн тоог нэмэгдүүлж, чадавхыг нэмэгдүүлэх,
  • Холбооны техник, маркетинг, материаллаг баазыг бүрдүүлэх зэрэг нөөцөд хөрөнгө оруулах юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголд волейболын спортыг шинэ түвшинд гаргах, тогтвортой хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг Холбооны удирдах зөвлөл онцоллоо.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.