Уншиж байна ...

"Хотын даргын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгөх нь гэх мэдээлэл гараад буй. 

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Хотын даргын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа" хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэв.

2023 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар хууль зүйн сайд Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргаж, НИТХ-ын хурлаас түүнийг дэмжсэн билээ.