Дорноговь аймагт нэг иргэн “Тугалтай үхэр зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож 26 тооны үхэр худалдаж авахаар нийт 15 сая төгрөгөөр залилуулчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 29-нд бүртгэгджээ.
Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой залилагч этгээдүүдийн арга улам нарийсаж, цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байна.
Тодруулбал залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж байгааг анхааруулав.
Иймд иргэн та бүхэн дараах зүйлд анхаараарай
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!