ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмээлтэд 10МВт-ын нарны цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар боловсруулж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд нийт 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл болох Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж буй.

Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд БНСУ-ын "Smart Energy platform"-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлжээ.

Харин инженерийн дэд бүтэц буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, технологийн ус хангамжийн барилга байгууламж, хэрэглэгчдийг холбох инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулах шатандаа орсон гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс танилцуулав.

Төсөл хэрэгжсэнээр арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж, 2027, 2028 оноос арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа Эмээлтэд жигдэрнэ гэж мэдэгдээд байгаа билээ.