Уншиж байна ...

УИХ-ын гишүүд АН-ын бүлгийн зөвлөх О.Чулуунбилэг агсанд хүндэтгэл үзүүлэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд бүлгийн гишүүд, ажлын албаны зүгээс 2025 оны аравдугаар сарын 12-ны өдөр зуурдаар таалал төгссөн УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Оросоогийн Чулуунбилэг агсанд хүндэтгэл үзүүлжээ. 

О.Чулуунбилэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, 2012-2015 онд АН-ын олон нийт, гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Тэрээр МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсөж, АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуульд улс төр судлалын чиглэлээр магистраа хамгаалан Батлан хамгаалах Их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байжээ.