Уншиж байна ...

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол аравдугаар сарын 15-ны Лхагва гарагийн 13:00 цагт болно.

Энэ удаагийн тохиролд есдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд оролцох юм. 

Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг. Тухайлбал 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11-50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.