Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Энхбаатар: Гадаад үгийн хэт хэрэглээ тулгамдсан асуудал болсон

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал, дэд профессор Ц.Энхбаатараас тодруулснаа хүргэж байна. 

Тэрбээр “Гадаад үг, нэр томьёоны хэрэглээний тулгамдсан асуудал” сэдвээр дараах илтгэлийг танилцуулсан юм. 



Энэ талаар "Өнөө цагт дэлхийн даяаршлын нөлөөгөөр монгол хэлний үгийн санд гадаад үг, нэр томьёо, олноор нэвтэрч байгаа нь нэг талаас хэлний баяжилт, шинэлэг ойлголт гэж хүлээн авах боломжийг бий болгож байгаа.

Нөгөө талаас хэрэглээний зөрүү, ойлголтын алдаа мэдээллийн дутмагшил зэрэг асуудлыг дагуулж байна.

20 дугаар зууны дунд үеэс шинжлэх ухаан, техник технологийн нэр томьёо олноор нэвтэрч, орчуулгын ажлын чанар, нэршлийн нэгдмэл байдлаас хамааран гадаад үгийн хэрэглээ эрчимжсэн" гэлээ. 

Тулгамдаж буй асуудал:

  • Шинжлэх ухааны салбарт нэг ухагдахууныг олон хувилбараар оноон орчуулж байна.
  • Нэр томьёог дур мэдэн оновчгүй хөрвүүлэх, хэрэглэх нь ойлголтын зөрүү үүсгэдэг.
  • Энгийн иргэд ойлгоход хүндрэлтэй, эх хэлний үгийн хэрэглээг шахдаг. Өөрөөр хэлбэл гадаад үгийн хэт хэрэглээ тулгамдсан асуудлын нэг болж байгааг илтгэлдээ дурдав. 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Гадаад үг, нэр томьёоны хэрэглээ нь хэлний хөгжилд зайлшгүй хэрэгтэй боловч зохицуулалтгүй, стандартгүй байвал хэлний дархлаа, ойлголтын нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлнө.

Тиймээс гадаад үгийг зөв зохистой хэрэглэх, нутагшуулах, шаардлагатай тохиолдолд шинээр үг бүтээх бодлого баримтлах нь чухал байгааг дэд профессор Ц.Энхбаатар илтгэлийнхээ дүгнэлтэд онцлов.