Францын дарсны түүхэн брэнд Barton & Guestier 300 жилийн ойгоо тэмдэглэж байна – Монгол дахь албан ёсны түнш “Наран Фүүдс” ХХК
2025 он бол Францын дарсны урлагт тодоор бичигдэх онцгой жил. 1725 онд үүсгэн байгуулагдсан Barton & Guestier (B&G) компани дарсны ертөнцөд 300 жилийн түүхийг бүтээж, чанар, уламжлал, тогтвортой хөгжлийн жишиг болсон брэнд хэмээн үнэлэгдэж байна.
Монголын зах зээлд B&G дарсыг албан ёсоор нийлүүлж буй “Наран Фүүдс” компани 2020 оноос хойш тус брэндтэй хамтран ажиллаж, Францын дарсны өв соёлыг монгол хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлж ирсэн билээ. Өдгөө 5 жилийн хамтын ажиллагааны хүрээнд бид Barton & Guestier-ийн түүхэн амжилт, үнэт зүйлсийг Монголын дарс сонирхогчдод танилцуулж, чанартай, сэтгэлд хүрсэн дарсыг санал болгож ирсэндээ бахархаж байна.
B&G нь олон улсын нэр хүндтэй Wine Enthusiast сэтгүүлээс олгодог “Wine Star Awards)-аас “Оны шилдэг дарсны үйлдвэр” хэмээх шагналыг хүртсэн бөгөөд ECOVADIS-ийн тогтвортой байдлын үнэлгээгээр мөнгөн шошго авсан нь тэдний байгаль орчинд ээлтэй, ёс зүйтэй бизнесийн загварыг баталж буй хэрэг юм.
“Наран Фүүдс” компанийн хувьд Barton & Guestier-ийн 300 жилийн ой бол зөвхөн түүхэн амжилт биш, харин Монголын дарсны соёлд оруулж буй хувь нэмрийг тэмдэглэх онцгой мөч юм. Бид цаашид ч энэ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Францын дарсны ид шидийг Монголын хэрэглэгчдэд улам ойртуулсаар байх болно.
Онцлох бүтээгдэхүүнүүд ба шагналууд
1. Château Magnol - Бордо бүс нутгийн нэр хүндтэй энэхүү дарс нь Decanter World Wine Awards-аас 97 оноо, Platinum Medal хүртсэн. 2021 онд гарсан төрөл нь Mundus Vini Spring Tasting-аас Алтан медаль авсан бөгөөд James Suckling-оос 91–92 оноо авсан.
2. Rosé d’Anjou - Grolleau, Gamay усан үзмийн сортоос бүтсэн энэхүү Rosé дарс нь зөөлөн, жимслэг амттай, байгалийн чихэрлэг амттай. Gilbert & Gaillard 2021 тэмцээнээс Алтан медаль, Global Rosé Masters 2020-аас Мөнгөн медаль хүртсэн.
3. Merlot Réserve - Languedoc бүсээс гаралтай энэхүү Merlot дарс нь хар чавга, ваниль-ийн амттай, зөөлөн танинтай. Бордо бүс нутгийн уламжлалт амтыг илэрхийлдэг. Gilbert & Gaillard тэмцээнээс Алтан медаль хүртсэн.
4. Cuvée Spéciale Rouge - нь Bordeaux бүсийн Cabernet Sauvignon, Merlot, Cabernet Franc усан үзмийн сортоос бүрдсэн, жимслэг, тэнцвэртэй амттай улаан дарс юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!














