Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Арилжааны тухай хамгийн түгээмэл АСУУЛТУУД

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 16
Сурталчилгаа
зураг
 

1. Арилжаа гэдэг нь мөрийтэй тоглоомын нэг хэлбэр үү?

Үгүй. Арилжаа гэдэг нь хувьцаа, валют, түүхий эд, үнэт металл, криптовалют зэрэг санхүүгийн хэрэгслийг худалдан авч, худалдах замаар бас ханшийн зөрүүгээс ашиг олох санхүүгийн үйл ажиллагаа юм. Зарим хүн үүнийг мөрийтэй тоглоомтой андуурдаг ч үнэндээ энэ нь мэдлэг, мэдээлэлд суурилсан мэргэжлийн үйл явц юм. Санхүү болон дэлхийн эдийн засаг, улс төрийн мэдээллийг уншиж ойлгодог, тэдгээрийн нөлөөг зах зээл дээр тооцоолж чаддаг, мөн ханшийн хөдөлгөөн дээр дүн шинжилгээ хийдэг хүмүүс энэ зах зээлд амжилттай ажилладаг. Өөрөөр хэлбэл, азтай хүн биш харин логик сэтгэлгээтэй, сахилга баттай, мэдлэг мэдээлэлд тулгуурласан  хүн арилжаанд амжилт гаргах магадлал өндөр.

2. Арилжаа хийх нь миний бүтэн цагийн ажлыг орлох уу?

Хүмүүс арилжаа хийхийн гол зорилго нь өөрийн хөрөнгөө өсгөж, үр өгөөж хүртэхэд оршдог. Гэхдээ энэ нь таны мэдлэг, ур чадвар, сэтгэлзүйн бэлэн байдал болон санхүүгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарна. Тиймээс эхлээд зах зээлийн талаар судалж мэдэх, демо данс дээр арилжааны дадлага хийх, өөрийн дүрмээ тодорхойлж сахилга баттайгаар мөрдөх нь бас чухал юм. Сэтгэл хөдлөлөөр арижлаа хийх шийдвэр гаргаж, санхүүгийн тогтвортой байдлаа эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв үндсэн ажлынхаа хажуугаар арилжаанд оролцох гэж байгаа бол таны мэдлэг, боловсрол санхүүгийн зах зээл дээр таныг тодорхойлно гэдгийг мартаж болохгүй.

зураг
 

3. Арилжаа, хөрөнгө оруулалт 2 ялгаатай юу?

ТИЙМ. Энэ нь  2 төстэй ойлголт. Хоорондоо ялгаатай боловч хамгийн энгийнээр хэлэхэд хөрөнгө оруулалт гэдэг нь харьцангуй урт хугацаанд өгөөжийг хүртэхийг зорьдог бол арилжаа нь богино хугацаанд өгөөж хүртэхийг хэлнэ.

4. Би хэр их мөнгөөр арилжаа хийж эхлэх хэрэгтэй вэ?

Энэ нь таны зорилго, зах зээл болон арилжааны талаарх мэдлэгийн түвшнээс шууд хамаарна. Хэрэв анхлан суралцаж байгаа бол хамгийн бага хөрөнгөөр эхэлж, эрсдэлийг ямагт өөрийн хөрөнгийн 1-2 хувь дээр тооцох хэрэгтэй. Харин зах зээлийн өргөн хүрээний ойлголт, мэдлэгтэй бол өөрийн хүлээж чадах санхүүгийн эрсдэлээ тооцож арилжаа хийх хэрэгтэй.

5. Яаж зөв, сайн брокерыг сонгох вэ?

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн харилцагчийнхаа талд ажилладаг брокер сонгохын тулд олон улсын зохицуулалттай, найдвартай байдлыг нь нэгдүгээрт харах хэрэгтэй. Дараа нь дансны нөхцөл (үүнд: спред, шимтгэл, хөшүүрэг), санал болгодог бүтээгдэхүүн үйлчилгээ, арилжааны платформын чанар, хэрэглэгчийн дэмжлэгийг харьцуулж үзээрэй. Эцэст нь өөрийн зорилго, эрсдэлийн түвшинд хамгийн тохирохыг сонгох нь чухал юм.


Нийтлэлийг бэлтгэсэн: XM (Экс Эм) брокерын багш АНИР

зураг
 

Тэрээр CFD арилжаачдыг дэлхийн санхүүгийн зах зээлээс тогтмол орлого олох замд чиглүүлж буй судлаач, багш, ментор юм. Техник болон суурь шинжилгээнээс гадна тоон шинжилгээний аргыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн. 

Монголын арилжаа, дэлхийн санхүүгийн зах зээлийг сонирхогч хүн бүрд "Tier-1" брокеруудын баримталдаг дэлхийн санхүүгийн боловсролын стандартын дагуу, системтэйгээр мэдлэг, боловсролыг хүргэхийг зорьдог. 

АНИР нь 2024 оны 6 дугаар сараас эхлэн XM (Экс Эм) брокертой хамтран онлайн вебинаруудыг ямар ч үнэ төлбөргүйгээр зохион байгуулж, харилцагчдадаа санхүүгийн мэдлэг боловсролыг түгээн ажиллаж байна. 

Хэрэв танд манай брокерын талаарх мэдээлэл, найдвартай байдал, санал болгодог бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол ЭНД дарж авна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.