ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хавдрын оношилгооны “алтан стандарт” PET-CT Монголд

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 10
Сурталчилгаа
зураг
 

Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний явцыг хянах хамгийн дэвшилтэт технологи болох Позитрон Эмиссион Томографи – Компьютерт Томографи буюу PET-CT төхөөрөмжийг Монгол Улсад “Бриллиант” эмнэлэг нэвтрүүлж, иргэддээ үйлчилж эхэллээ. Энэхүү технологи нэвтэрснээр хавдрын оношилгоог эх орондоо хийлгэх боломж бүрдэж, гадаад улсыг зорьдог иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн асар их зардлыг хэмнэх бодит алхам болж байна.

PET-CT гэж юу вэ? Яагаад "Алтан стандарт" гэж нэрлэдэг вэ?

PET-CT нь хүний биеийн эсийн бодисын солилцооны түвшинд өөрчлөлтийг илрүүлдэг PET (Позитрон Эмиссион Томографи) болон биеийн бүтцийг нарийвчлан харуулдаг CT (Компьютерт Томографи)-ийн технологийг нэгтгэсэн оношилгооны хамгийн орчин үеийн арга юм.

Энгийнээр тайлбарлавал, нийт хавдрын ихэнх эсүүд нь эрүүл эсүүдээс хавьгүй илүү идэвхтэй байж, глюкозыг (элсэн чихэр) маш ихээр хэрэглэдэг. Энэхүү онцлогт тулгуурлан, уг шинжилгээгээр тусгайлан бэлтгэсэн, бага хэмжээний цацраг идэвхт глюкозыг судсаар тарьдаг. Хавдрын эсүүд энэхүү бодисыг өөртөө хуримтлуулснаар PET төхөөрөмжид тод гэрэлтэн харагддаг. Ингэснээр:

  • PET-CT шинжилгээг өгснөөр хорт хавдрын эмчилгээний үр дүнг хугацаа алдахгүй нарийвчлалтай харах.
  • Эмчилгээний үр дүнгээс хамаарч өвчтөнд илүү тохирох бусад эмчилгээний тактик сонгоход эмчид туслах.
  • Цаг алдалгүй хорт хавдрын үсэрхийллийг өндөр нарийвчлалтай тодорхойлох.
  • Цаг хугацаа хэмнэж, бага өртгөөр Монголдоо оношлуулах боломж.

Эдгээр давуу талынхаа ачаар PET-CT нь дэлхий дахинд хавдрын оношилгоо, хяналтын "алтан стандарт" гэж зүй ёсоор тооцогддог байна.

зураг
 

Эдийн засгийн үр ашиг: Монголдоо хийлгэх нь хэр хэмнэлттэй вэ?

Өмнө нь монголчууд PET-CT шинжилгээг хийлгэхийн тулд БНСУ, Тайланд, Сингапур зэрэг улсыг зорьдог байв. Энэ нь өвчтөн болон түүний ар гэрийнхэнд асар их санхүүгийн дарамт учруулдаг байсан юм.

Тухайлбал, шинжилгээний төлбөр, нислэгийн тийз, байр хоол, зорчих зардалд ойролцоогоор 4,000 – 5,000 ам.доллар (15-20 сая төгрөг)-ыг халааснаасаа шууд гаргах болдог. Үүн дээр өвчтөн болон асран хамгаалагчийн ажлаас чөлөө авах, хэлний бэрхшээл, сэтгэл санааны дарамт зэрэг тооцоолох боломжгүй олон зардлыг хэмнэж байгаа юм. Энэ өндөр зардлаас болж хүн бүр нарийн шинжилгээнд хамрагдаж, үр дүнтэй эмчилгээ авч чаддаггүй байсан нь харамсалтай.

Тэгвэл Монголдоо, тухайлбал Бриллиант эмнэлэгт шинжлүүлснээр эмчлүүлэгчид дээрх зардлыг бараг бүхэлд нь хэмнэх боломжтой. Учир нь одоо монголчууд эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Түүнчлэн, эх орондоо эмчлүүлэх нэг давуу тал нь цаг хугацаа алдалгүйгээр 2-3 цагийн дотор шинжилгээнд хамрагдаж, 72 цагт багтаан хариугаа авч, илүү үр дүнтэй эмчилгээг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.

Бриллиант эмнэлгийн мэдээллийн ажилтан: 7609-6666

🟢 Веб хуудас: www.brilliant.mn

🏥 Хаяг: Нам Ян Жү-гийн гудамж 18, 18-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот 13370, Монгол улс /Хавдар судлалын үндэсний төвийн чанх ард/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.