Судлаач Д.Баярхүү: Киргиз улсад бидний олж хараагүй асар их нөөц бололцоо байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийж байна. 

Тус айлчлалын хүрээнд хоёр талын Ерөнхийлөгч “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д өчигдөр гарын үсэг зурсан юм.

Энэхүү айлчлалын ач холбогдлын талаар олон улс судлаач Д.Баярхүүгээс тодрууллаа. 



Тэрбээр хэлэхдээ "Монголын гадаад харилцаанд түншлэлийн харилцаатай дэлхийн 21 том субъект байна. Өрнөдийн өндөр хөгжилтэй ихэнх улс болон Европийн Холбоо багтаж байна.

Одоогоор бид Төв Азиас Казахстан, Узбекистан, Киргизстан гэх гурван шинэ түнштэй боллоо.

Төв Азийн таван улс руу Монгол Улсын гадаад бодлого маш гүнзгий нэвчиж байна. Даян дэлхий дээрх геополитикийн энэ их өрсөлдөөн, ширүүн сөргөлдөөн, хөгжлийн хурдны эрэн зуунд Төв Ази дэлхийн бодлогын төвд ороод ирж байна. 

100 жилийн өмнөөс оршиж ирсэн Евразийн зүрхэн газрын яг хажууд байх стратеги, геополитикийн онц ач холбогдолтой бүс нутагт Монгол Улс нэвчээд ороод ирлээ.

Тав дээр нэмэх нь нэг гэх форматаар анх

  • Төв Азийн таван улс-АНУ
  • Төв Азийн таван улс- Хятад
  • Төв Азийн таван улс-Турк
  • Төв Азийн таван улс-Европийн Холбоо байсан бол ирээдүйд Төв Азийн таван улс-Монгол гэх форматаар маш том түнш бий болох бололцоотой юм байна" гэлээ. 
зураг
 

Үргэлжлүүлэн "Киргизэд бидний олж хараагүй асар их нөөц бололцоо байна. 

Тухайлбал: 

  • Олон улсын олон талт хамтын ажиллагааны нэлээд идэвхтэй тоглогч болчихсон байгаа. Жижиг атлаа идэвхтэй тоглогч.
  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон.
  • Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон.
  • Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орон. 
  • Исламын шашинт орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн. Үүний зэрэгцээ түрэг хэлт орнуудын том төлөөлөл билээ. 

Түрэг хэлт томоохон хамтын нийгэмлэгийн дотор Монгол Улс нэвчин орж, өөрийн худалдаа, эдийн засаг, бизнес, соёлын дипломат бодлого, хүмүүнлэгийн бодлогоо хэрэгжүүлэх нь онц чухал ач холбогдолтой" хэмээлээ. 

Гэрэл зураг: Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг