Монгол, Киргиз улс харилцаагаа улс төр, худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна.

Манай улс өнгөрсөн онд Бүгд Найрамдах Казахстан Улстай Стратегийн, энэ оны эхээр Бүгд Найрамдах Узбекистан Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.

Монгол, Киргиз Улс харилцаагаа

  • улс төр,
  • худалдаа,
  • эдийн засаг,
  • хөдөө аж ахуй,
  • соёл,
  • боловсрол,
  • хүмүүнлэгийн болон бусад салбарт гүнзгийрүүлж, цаашид шинэ агуулгаар баяжуулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, шинжээчдийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлнэ.

Иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж, харилцан тусална.

Мөн хууль хяналтын эрх бүхий байгууллагууд гэмт этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлээр шууд харилцаж, шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллахаар болж байна. 

зураг
 
Нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих боломж бүрдлээ.

Манай улс өмнө нь Чех, Бельги, Люксембург, Беларусь Улстай ийм хэлэлцээр байгуулсан бөгөөд цаашид Венийн конвенцын гишүүн бусад улс оронтой байгуулахаар ажиллаж байна.

зураг
 

Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, бусад салбарын яамд, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэргээр хамтран ажиллана.

зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас Киргизэд ноос нийлүүлэх хамтын ажиллагаа эхэллээ. Ноосон бүтээгдэхүүн нийлүүлэх, боловсруулах, сурталчлах чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, харилцаа холбоо тогтоох зэргээр харилцан ашигтай хамтран ажиллана.

зураг
 

Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, ардын гар урлал, утга зохиол, хэвлэл мэдээлэл, дүрслэх урлаг, хөгжим, театр, цирк, гоёл чимэглэлийн урлаг, кино урлаг, медиа чиглэлээр туршлага солилцох, уран бүтээлчид болон урлагийн авьяастнуудыг дэмжих, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн бусад салбарт хамтран ажиллана.

зураг
 

Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцох боломж бүрдэнэ. Мөн үндсэн болон дэмжих системүүдийн хүрээнд нөгөө талын сонирхсон шаардлагатай цахим системийг нийлүүлэх боломж нээгдэнэ.

зураг
 

Олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд судалгааны ажлын үр дүнг солилцох, дээрх чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ.

зураг
 

Киргизийн Үндэсний их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны дээд сургуулийн дор “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв” байгуулж, “Монгол судлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хоёр улсын ард түмний нийтлэг түүх, соёлын өв болох нүүдэлчдийн соёл иргэншил болон монгол судлалыг сурталчлах, хөгжүүлэх хэлний солилцоог дэмжих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн болон бусад арга хэмжээ зохион байгуулах замаар эрдэм шинжилгээ, соёлын солилцоог хөгжүүлнэ.

зураг
 

Орон нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж, аймгууд болон иргэд, аж ахуйн нэгж хоорондын эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн шууд хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

зураг
 

Мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан мэдээлэл солилцох, мэдээллээ өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдлээ.

зураг
 

Шинжлэх ухааны судалгаа, хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр цогц ажил хийнэ. Археологийн олдворын судалгааны үр дүн, орчин үеийн тайлбар агуулсан мэдээлэл, шинжлэх ухааны хэвлэл, лавлах ном болон бусад мэдээллийг тогтмол солилцох, харилцан сонирхсон судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, талуудын номын сан, архивын санд судлаачид, аспирантуудын ажиллах боломжийг дэмжих зэргээр хамтарна.

Талууд өөрийн улсын соёл, аялал жуулчлалыг дэмжсэн контент харилцан солилцох, радио, телевизийн хамтарсан үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэргээр соёл, урлаг, түүх, уламжлалаа сурталчилна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [27.123.212.86] 2025/7/22
Гэрийн "тооно"-оо далбаандаа дээдэлсэн сүрхий л ард түмэн юм.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.22] 2025/7/22
Киргизээс жимс, ногоо авч болно, оронд нь мах ноос арьс шир гэх мэтийг өгч болж байна. Хил залгаа байсан бол цахилгаан эрчим хүч авч болно, тэнд уулын гол ихтэйгээс олон усан цахилгаан станц байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.213] 2025/7/21
Киргизээс юу авах, юу өгөх, эднээс юу сурах, аль ч талаас нь харсан бараг хэрэггүй шахуу л харагдах, за мэдэхгүй ээ мэдэхгүй, дам геополитик, улстөрийн ач холбогдол энэ тэр байгаа л юм байлгүй
2 | 0 Хариулах
Зэргэлдээ айл сайн бол зовлон багатай" [202.9.47.40] 2025/7/21
Хөрш, ойролцоох улс орнуудтайгаа сайн харилцаатай байвал аливаа бэрхшээл, эрсдэл багасч, хамтдаа хөгжих боломж нэмэгдэнэ. Найрсаг, харилцан ашигтай харилцаа тогтоовол бүс нутгийн зах зээлд нь амжилттай нэвтрэх, логистикийн шинэ гарц олох, эдийн засгийн эрсдэлээ тараах зэрэг олон давуу тал бий болно.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.83] 2025/7/22
Ажлаа өгснийхөө дараа орогнох нүхээ бэлдэж бж болзошгүй.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.42] 2025/7/21
казиночин! улсын 14 тэрбумыг төлөөрэй, өнөөгийн ханшаар 140 тэрбум шүү
2 | 0 Хариулах
ХАДГАЛАМЖАА НОТОЛ ХҮРЭЛСҮХ ДҮҮ [154.47.19.18] 2025/7/21
Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад, чи 34 жил төрөөс хулгайлж, шимэгчилж амьдарч ялтанаа, одоо зайлаарай
1 | 0 Хариулах
Зочин [154.47.19.18] 2025/7/21
Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад, чи 34 жил төрөөс хулгайлж, шимэгчилж амьдарч ялтанаа, одоо зайлаарай
1 | 0 Хариулах