АЙЛЧЛАЛ: Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан авлаа

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордонд өнөөдөр (2025.07.21) албан ёсоор угтан авлаа.

Угтах ёслолын үеэр төрийн ордны урд талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөж, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

ВИДЕО: 

“Ынтымак Ордо” төрийн ордон өнгөрсөн онд ашиглалтад орсон. Киргизийн уламжлалт соёлын хэв маяг, орчин үеийн архитектурыг хослуулсан бөгөөд тус улсын соёлын баялаг өв, орчин үеийн хөгжил дэвшлийн төлөө тууштай ажиллахыг бэлгэддэг юм байна.

Монгол Улс, Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Киргиз нь 7 сая хүн амтай, Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь бүх ард түмний санал хураалтаар зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгогддог бөгөөд Ерөнхийлөгч С.Жапаров 2021 оны ээлжит бус сонгуулиас хойш алба хашиж байна.

Киргизийн эдийн засагт:

  • хөдөө аж ахуй,
  • уул уурхай,
  • хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл,
  • эрчим хүч,
  • нэхмэл голлодог.

Гадаад худалдааны хэмжээ нь 16 тэрбум ам.доллар. Алт болон хөдөө аж ахуйн түүхий эд, төмөр, шил, нүүрс, цемент голлон гаргаж, суудлын автомашин, газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг. 

Гэрэл зураг:  Киргиз улсын “Ынтымак Ордо” төрийн ордон

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.42] 2025/7/22
Авилагч хулгайч төв азийн хамгийн хулгайч хань хамсаатан дээрээ очив ..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.204] 2025/7/22
Санаа дагаад ч тэр юм уу, ямар мэргэжлийн хүн биш. Манай үлгэр жишээ үлээвэр хөгжимчид бүр ирээдүйд тоглодог юм шиг санагдлаа. Манай төрийн дуулал сүрлэг сайхан
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.77] 2025/7/22
Авилгалд идэгдэж дарангуйлал тогтсон улсууд бол Төв Азийн улсууд
1 | 0 Хариулах
Зочин [85.70.46.107] 2025/7/21
Цаг агаар сайхан байгаа юм байна.
0 | 0 Хариулах
ХАДГАЛАМЖАА НОТОЛ ХҮРЭЛСҮХ ДҮҮ [57.129.130.59] 2025/7/21
Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад, чи 34 жил төрөөс хулгайлж, шимэгчилж амьдарч ялтанаа, одоо зайлаарай
0 | 2 Хариулах
Зочин [66.181.188.82] 2025/7/21
Киргизийн төрийн ордон манай вокзал шиг юмны хажууд ёстой гоё юм байна! Манайх яг л нэг төмөр замын вокзал ш дээ!
0 | 0 Хариулах
ЯЛТАН ХҮРЭЛСҮГ [91.243.86.31] 2025/7/21
Манай төрд нэгэн зальт жүжигчин хурандаа бий. Жүжгийн дүрээ өдөр бүр сольж, цэвэр ариун төрхтэй жүжиглэнэ. Гэтэл ард түмэн түүний багийн ард хэн байсныг аль хэдийнэ мэддэг ч, хэлэх ам нь хаалттай, хулхи одонгийн нь жин дарсан хэвээр. 2008 оны 3 сарын 18-ны өдөр түүнийг шүүх яллав. Казиноны хүнд хэрэг, авлигын бохир мөнгө, Хадгаламж банкны 1.9 тэрбумыг хумсалсан хулгай нь илчлэгдэж, гурван жилийн ял авсан. Гурван жил ч гэж дээ — гуравхан сард гудайж үзсэн болоод, улмаар хууль бусаар амьдралаа үргэлжлүүлэх эрхтэй болж гарсан. Тэр цагаас хойш хулгайгаа гавьяа мэт зарлаж, хууль бус шилжүүлэг, улсаам хулгайлсан бохир мөнгөө “эх оронч хөрөнгө” гэж нэрлэжээ.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.227] 2025/7/22
Солиор АН-ын хулгайчаа
0 | 0 Хариулах
Зочин [91.243.86.31] 2025/7/21
Харин ерөнхийлөгчийн сэнтийд хүрэх замд нь шударга ёс байгаагүй. Өрсөлдөгчөө захиалсан, илт Сонгуулийн луйвар түүний хамгийн том жүжиг байлаа. Ард түмний итгэлийг хулгайлж, төрийн тамгыг атгаж чадсан заль мэхэндээ өөрөө ч итгэдэг болжээ. Одоо тэр гуулиар хийсэн одонгоо тараана. Гялалзаж байгаа мэт боловч хулхи нь харагдана. Одон тараахдаа эх орон, ард түмний нэрийг барина. Гэвч үнэндээ тэр одон бүр ард түмнийг доромжилсон, хулгайг гавьяа болгосон зэвсэг нь юм. Хулхи жүжигчин хурандаа өнөөдөр ч төрийн нүүр царай болж жүжиглэж байна. Гэвч тэр нүүр царай бол ард түмний итгэлийг мянга дахин доромжилсон баг юм. Ард түмэн хэзээ нэгэн цагт тэр багийг нь хуулж, гуулиар гялалзсан гавьяаны үнэн нүүрийг илчлэх болно.
1 | 1 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/7/21
Тэнэгт АН-ын хулгайчаа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.77] 2025/7/22
Хүрэлсүх бол миний сонголт биш дарангуйлагч нарыг дууриасан салбадай тэр бол Батитулга ерөнхийлөгчийг хулхидаж хужль зөрчиж гарч ирсэн луйварчин
0 | 0 Хариулах
Latin 49 [59.153.112.17] 2025/7/21
kyrgyzuud mongold amidarch baigaa 2000 kyrgyziin erhiin asuudliig dahiad hunduj durgui hurgej baigaa manai ene topor maan kyrgyzed amidarch bui 20,000 mongol halimag irgediin asuudliig hunduhgui l dee aimhai hun yuma tedgeer irgediig kyrgyziin zasgiin gazraas shahah bodlogo barij mongol heleer surch ajillah erhiig n boomilson baidag getel manai zasag arai l sul doroi yu
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.213] 2025/7/21
Төрийн ордон нь лав хот дотроо байдаггүй бололтой, манайхныг бодвол бас л юм бодсон байна шүү, гацаа түгжээ, хотын хөл хөдөлгөөнөөс ангид зүгээр шийдэл бус уу, тэр шинэ Хархорин энэ тэрийгээ төлөвлөлтөд санаа авч бодолцмоор
0 | 0 Хариулах
Latin 49 [59.153.112.17] 2025/7/21
turiin ordon hotiinhoo tuvduu bairladag yuma yalgaagui bishkekiin buh zamaa haaj baigaad manai huniig barag putinees iluu hundetgeltei huleej avsan urd n mongol kyrgyziin tug barisan moriton tserguud jagsaj yavaa haragdana lee turuuhen bichlegiig n uzsen kyrgyziin tv-g haaya hardag yum
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [51.38.191.173] 2025/7/21
😤🤧
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.46] 2025/7/21
нэг тэрэгнии өрөөсөн дугуйнууддоо Киргиз монгол 2 , том том гүрэн улсууд энэ хулгайчдыг тоохгүй хүлээж авахгүй шдээ
0 | 2 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/7/21
Эргүү
0 | 0 Хариулах
Зочин [151.115.98.121] 2025/7/21
Гое шинэ төрийн ордонтой болсон байна. Манайхаар бол Зайсан, Их тэнгэр хавьцаа буюу Бишкек хотынхоо зах руугаа байдаг ордон юм байна.
1 | 1 Хариулах
Зочин [151.115.98.121] 2025/7/21
Манайхыг дууриагаад эртний баатруудын өмсгөлтэй цэргүүдийг жагсаадаг болж
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.204] 2025/7/21
Ажил амьдралгүй л болохоос биш Хүрэлсүх урд урдын ерөнхийлөгч нарыг бодвол нуруутай сүрлэг хүн л дээ.Гадаад айлчлалд яг тохирсон
3 | 3 Хариулах
Зочин [103.212.119.175] 2025/7/21
эхнэрээ яачихваа. киргизүүд эхнэртэй нь уриад , мөнгөө гаргаж байхад ганцаараа яваад очихын. эхнэр нь юу боловоо
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.83] 2025/7/21
Манай Хаан чинь гурван гатантай гэсэн шд. Олон гатад барьцаа байлгүй. Тэгээд ч эр хүний жаргал эхнэргүй тэнэх гэж бга шд.
0 | 1 Хариулах
МАН бол монголын цор ганц дайсан [66.181.160.16] 2025/7/21
МАНин хүүрэнсүг бараг л урьсан уриагүй бүх л оронлуу зугаалах юм, асар их зардлаар шүүдээ. энэ адгийн улс орноо зарсан хулгайчын нисдэг тэргээр нуатайгаа зугаалдаг зардал энэ оны эхний хагаст гэхэд 140 тэрбумыг зарцуулаад байгаа. гэтэл нөгөө жирийн иргэдийн татварыг буулгах гэхээр сүйрчих гээд байгаа төсөвт нь ХАОАТ-с 400 гаруй тэрбум төвлөрдөг шүүдээ. МАНин хулгайчуудын хулгай тансаглалд 3 сая монгол сүйрч байна.
9 | 2 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/7/21
Ард иргэдээс асуугаарай. АН бол Монгол улсын жинхэнэ дайсан. Зөвхөн нэг жишээг хэлэхэд Сайханбилэг, Баярцогт нарын АН-ын хулгайчууд Рио Тинтотой ямарч ашиггүй, өрөнд оруулсан гэрээг (дэлхийд дээгүүр орох зэсийн орд) өөр оронд очиж нуугдаж хийсэн юм шүү. Хүмүүсийг мартсан гэж бодсон уу?
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.216] 2025/7/21
Ямар ч үр бүтээлгүй айлчлал.
2 | 0 Хариулах