Киргиз улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх төрийн АЙЛЧЛАЛ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал өчигдөр албан ёсоор эхэлсэн. 

Тус айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчдөд зориулан “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд соёл, урлагийн тоглолтыг Киргизийн уран бүтээлчид толилуулсан юм. 

Монгол Улсын Төв Азийн улс орнуудтай, түүний дотор Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтойг онцоллоо. 
Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсгийг өнөөдөр зурах юм. 

Киргиз Улсын Бишкек хотод

  • гадаад улсаас суугаа 28 Элчин сайдын яам,
  • 50 орчим консулын болон төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байна.

Манай улсаас Ерөнхийлөгчийн түвшинд 1999 онд Н.Багабанди, 2007 онд Н.Энхбаяр, 2012 онд Ц.Элбэгдорж, 2019 онд Х.Баттулга, Киргизийн талаас манай улсад 1993, 2002 онд А.Акаев, 2023 онд С.Жапаров айлчилсан юм.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг