Умард Солонгос саяхан сүр дуулиантай нээсэн далайн эргийн амралтын газартаа гадаадын жуулчдыг хориглов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Долдугаар сарын нэгний өдөр нээгдсэн далайн эргийн шинэ амралтын газартаа гадаадын жуулчдыг хүлээж авахгүй болсныг Умард Солонгосын эрх баригчид саяхан зарлажээ.

Улс орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан энэхүү том төвийн нээлтэд Ким Жон Ун биечлэн оролцож байсан юм.

Нээлтээс өмнө Пёняны төв хэвлэл Вонсан Калма Аялал Жуулчлалын бүсийг дотоодын болон гадаадын жуулчдын сонирхлыг татах газар хэмээн сурталчилж байв.

зураг
 

Гэвч тус улсын аялал жуулчлалын газрын вэб сайтад “түр хугацаанд гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй” гэсэн мэдэгдэл энэ долоо хоногт нийтлэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгост айлчилсан ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус шинэ төвтэй танилцаж байсан юм.

Тэрбээр Вонсаны шинэ байгууламжийн сайхныг магтаж, Оросын жуулчдын зорьдог газар болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Мөн энэ үеэр Оросын анхны жуулчид Вонсанд ирсэн тухай мэдээ цацагдаж байлаа.

Хоёр улс энэ сарын сүүлээр Москва, Пёняны хооронд анхны шууд нислэг үйлдэх гэж байгаа юм.

Оросын оператор компанийн төлөөлөгч ирэх саруудад хэд хэдэн аялал зохион байгуулахаар төлөвлөснөө Умард Солонгосын хэвлэлд ярьж байжээ.

зураг
 

Вонсан хот бол Умард Солонгосын зүүн эргийн хот бөгөөд ойролцоо нь тус улсын пуужингийн байгууламжууд байрладаг. Мөн тус улсын элитүүдийн тусгай амралт байрладаг энэ хотод Ким Жон Ун бага насаа өнгөрөөсөн гэдэг.

Далайн эрэг дагуу дөрвөн километр урт газарт сунаж байрласан 20,000 орчим хүний багтаамжтай шинэ төв нь зочид буудал, зоогийн газар, худалдааны төв, усан парк зэргээс бүрддэг тухай Пёняны төв хэвлэлүүд мэдээлж байв.

Гэхдээ 2018 онд эхэлсэн бүтээн байгуулалтад хүмүүсийг цаг наргүй ажиллуулан боолчилж байсан гэсэн мэдээлэл бий.

Аялал жуулчлалын шинэ төвийн нээлтэд Ким Жон Ун гэр бүлийн хамт, мөн ОХУ-ын элчин сайд оролцож байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
63
Зураг
ХАХА
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
149 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг