Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгов

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын начин, харцага цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

зураг