Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-17-нд буюу найм хоног нийтээрээ амарна.
Үүнтэй холбогдуулан баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас өнөөдөр танилцууллаа.
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар нэлээд халах учраас халалттай холбоотой түр зуурын бороо орох нөхцөл ажиглагдаж байгааг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг хэлсэн юм.
Тэрбээр "Өчигдөр өглөөний 08:00 цагаас өнөө өглөөний 08:00 цаг хүртэл Монгол орны баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-34 мм хур тунадас орлоо.
Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн зүүн тал, Хэнтий аймгийн хойд хэсгээр 25-32 мм хур тунадас орсон.
Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орж байна.
Үргэлжлэн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Ялангуяа Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар өнөөдөр ахиу хэмжээтэй буюу 5-10 мм орчим бороо орох төлөвтэй байгаа.
Агаарын температурын хувьд:
10, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийнхаа өмнөд хэсгээр шөнөдөө 18-23, өдөртөө 30-35, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 21-26 градус дулаан байхаар байна.
Долдугаар сарын 11-16-ны хооронд ихэнх нутгаар өдөртөө нэлээд хална.
10, 11, 12-нд үргэлжилсэн бороо орох ч аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэх нөхцөл байхгүй. Гэхдээ наадмын өдрүүдэд цаг агаар нэлээд халах учраас халалттай холбоотой түр зуурын бороо орох нөхцөл ажиглагдаж байгаа учир анхаарахыг зөвлөе" гэлээ
Өнөөдөр үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Түүнчлэн
Агаарын температур энэ сарын 10, 14-нд бага зэрэг сэрүүхэн байх төлөвтэй. Харин 11, 12, 13, 15, 16-нд өдөртөө халж, 25-31 градус хүрч халах төлөв байгааг ЦУОШГ-аас мэдээлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|