ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/24-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш, нөгөөдөр нутгийн зүүн хагаст +30 градусыг давж хэт халалт үргэлжилнэ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Зургаадугаар сарын 25, 26-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж, халах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнгөрсөн хоногт буюу 2025.06.23-24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-18.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Хоногийн нийлбэрээр хамгийн их нь Нийслэл хот Хан-Уул орчмоор 18.0 мм, Сонгинохайрхан орчмоор 9.0 мм, Архангайн Өндөр-Улаанд 15.0 мм оржээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
