11:10 2025/06/20
Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар "Эрчим хүч-3 төсөл"-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ) хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Тус зээлийн хэлэлцээрийн танилцуулга:
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн эрчим хүчний хэрэглээг “Багануур-Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд” болон “Багануур-Улаанбаатар” чиглэлийн 110 кВ-ын 1 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжуулан хангаж байна.
Энэ нь болзошгүй цахилгаан дамжуулах шугамын гэмтэл, саатал гарсан үед дээр дурдсан аймгуудын 70,740 айл өрх, 46,261 аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүч тасалдах эрсдэлтэй. Тухайн бүс нутагт 114 уул уурхайн эрчим хүч хэрэглэгч байгаагаас гадна ашигт малтмалын томоохон ордууд төвлөрч, цахилгаан эрчим хүчний хэрэглээ 500-600 МВт байгаа бөгөөд ойрын ирээдүйд энэ хэрэглээ 800-900 МВт хүртэл өсөхөөр тооцоологдож байна.
"Эрчим хүч-3 төсөл” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл”-ийг хэрэгжүүлснээр одоогийн Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөн эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлэх боломж бүрдэх юм.
"Эрчим хүч-3 төсөл” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл”-ийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал болох 840 мянган ам.долларыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Тус банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /SOFR/ дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй бөгөөд үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувьтай тэнцүү байна.
10:22 2025/06/20
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
11:10 2025/06/20
Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар "Эрчим хүч-3 төсөл"-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ) хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Тус зээлийн хэлэлцээрийн танилцуулга:
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн эрчим хүчний хэрэглээг “Багануур-Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд” болон “Багануур-Улаанбаатар” чиглэлийн 110 кВ-ын 1 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжуулан хангаж байна.
Энэ нь болзошгүй цахилгаан дамжуулах шугамын гэмтэл, саатал гарсан үед дээр дурдсан аймгуудын 70,740 айл өрх, 46,261 аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүч тасалдах эрсдэлтэй. Тухайн бүс нутагт 114 уул уурхайн эрчим хүч хэрэглэгч байгаагаас гадна ашигт малтмалын томоохон ордууд төвлөрч, цахилгаан эрчим хүчний хэрэглээ 500-600 МВт байгаа бөгөөд ойрын ирээдүйд энэ хэрэглээ 800-900 МВт хүртэл өсөхөөр тооцоологдож байна.
"Эрчим хүч-3 төсөл” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл”-ийг хэрэгжүүлснээр одоогийн Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөн эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлэх боломж бүрдэх юм.
"Эрчим хүч-3 төсөл” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл”-ийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал болох 840 мянган ам.долларыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Тус банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /SOFR/ дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй бөгөөд үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувьтай тэнцүү байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!