Монгол Улсын хамгийн том зуны хөгжмийн наадам болох Playtime 2025 нь энэ жил уламжлал ёсоор 7/3-7/6-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тус наадмын албан ёсны гоо сайхны ивээн тэтгэгчээр “COSE BEAUTY RETAIL” олон улсын брэндийн цогц их дэлгүүр оролцох болсноо албан ёсоор мэдэгдлээ.
COSE нь гоо сайхны салбарт хэрэглэгч төвтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодгоороо танигдсан тэргүүлэгч брэндүүдийн нэг юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд COSE нь Playtime наадмын талбайд өөрсдийн "COSETIME" нэртэй асрыг ажиллуулж, Playtime-ийн үзэгчдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, үйл ажиллагааг санал болгоно.
COSETIME нь далайн эргийн уур амьсгалыг илтгэх загвар шийдэлтэйгээр, зочдод тухтай боловч хөгжилтэй орчныг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
“COSETIME”-д дараах хөтөлбөр, үйлчилгээнүүдийг санал болгоно. Үүнд:
1. Арьс арчилгаа + нүүр будалт Ердөө 20K
COSETIME асраар зочлон Cose beauty retail-ийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг дэлхийн шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан будгаа арилгах, арьс арчилгаа болон нүүр будалтаа нэг дор ердөө 20,000₮-аар хийгээд шинэ өнгө төрх бүрдүүлэх боломжтой
2. Үнэгүй арьс ба хуйхны оношилгоо
COSE-ийн гоо сайхны мэргэжилтнүүд PLAYTIME-ийн талбайд танд зориулан үнэгүй арьс болон хуйхны оношилгоо хийж хэрэглэгчдэд тохирсон зөвлөгөө өгөх болно.
3. Хөгжилтэй үйл ажиллагаа
Мөн COSETIME асарт “Charm DIY”, “Blind Match”, “Find the Pair”, “Азын хүрд” зэрэг интерактив хөгжилтэй тоглоомууд, гар урлалын булангууд зохион байгуулагдана. Үүний зэрэгцээ та олон төрлийн үнэгүй бэлэг, урамшуулал хожих боломжтой.
4. Хүн бүр инфлиенсер болох боломж
COSE-ийн хувьд хүн бүр инфлиенсер. 4 өдрийн турш COSETIME асраар зочлон инстраграм хуудсандаа story хийсэн эхний 100 хүн Cose beauty retail-ийн бэлдсэн тусгай бэлэг хүлээн авах боломжтой.
5. “Playtime Essentials” vending machine
Наадмын орчны онцлогт тохируулан, зочдын хэрэгцээнд нийцсэн вендийн машин COSETIME-д байрлана. Тус машинд дараах бүтээгдэхүүнүүд худалдаалагдана:
COSE нь энэхүү наадамд оролцсоноор хэрэглэгчдэдээ илүү ойр хүрч, зөвхөн бүтээгдэхүүн бус туршлага дээр суурилсан үнэ цэнийг санал болгож байгаагаа онцолж байна. Гоо сайхан нь зөвхөн гадаад төрх бус, өөртөө итгэх итгэл, тав тух, мэдрэмжийн илэрхийлэл гэдгийг тус брэнд онцлон тэмдэглэж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь гоо сайхны салбарт хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилготой COSE брэндийн үнэт зүйл, хандлагыг олон нийтэд хүргэх чухал алхам болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!