Дэлхийн стандартад нийцсэн катеринг, цэвэрлэгээ болон хангамжийн үйлчилгээг цогц байдлаар хэрэглэгчдэд хүргэдэг Юнисервис Солюшн ХХК нь энэ жил үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Тус ойн хүрээнд компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрүүл ахуй, цэвэр орчны боловсролыг дэмжих зорилготой онцгой үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ.
ЮСС-чүүд бага насны хүүхдүүдэд ариун цэврийн өрөөг зөв, зүй зохистой ашиглах дадал суулгах зорилгоор Бамбүү хүүхдийн театртай хамтран “Айдас дүүрэн ариун цэврийн өрөө” үлгэр амилах цагийг улсын цэцэрлэгүүдэд зохион байгуулсан байна. Энэхүү сонирхолтой, хүүхдэд зориулсан хөтөлбөрийн хүрээнд бяцхан хүүхдүүд үлгэрийн дүрд тоглон, өөрийн оролцоогоор ариун цэврийн өрөөг хэрхэн зөв ашиглах талаар ойлгож, дадал хэвшил суулгасан нь онцлог байв.
Хүүхдийн суралцах чадамж хамгийн өндөр байдаг нас бол төрсөн цагаас 7 нас хүртэлх үе гэдэг нь судлаачдын санал нэгтэй байр суурь. Тиймээс энэ үеийн боловсрол, зуршил, дадлыг үлгэрчилсэн аргаар суулгах нь хамгийн үр дүнтэй хэмээн ЮСС-чүүд үзэж, энэхүү санаачилгыг хэрэгжүүлжээ. Мөн хүүхдүүд ариун цэврийн өрөөг цэвэр байлгадаг ажилтнуудын ажлын үнэ цэнийг ойлгож, хүндэтгэх сэтгэл төлөвшсөн нь бас нэгэн чухал үр дүн болсон юм.
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЮСС хамт олон Бамбүү театртай хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум болон Улаанбаатар хотод “Гэр бүлийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр тоглогдсон “Хогон мангас” хүүхдийн жүжиг нь хүрэлцэн ирсэн 1500 орчим хүүхдэд хогоо хэрхэн ангилж хаях, хоггүй орчны ач тусыг ойлгуулахад чиглэсэн байв.
Тус өдөрлөг нь ЮСС-ийн 1400 ажилтны гэр бүлийг хамарсан, хамтын үнэ цэнийг түгээсэн утга бүхий арга хэмжээ болсон бөгөөд цэвэрхэн, хариуцлагатай орчны төлөө өсвөр үеийн сэтгэлгээ, хандлагад эергээр нөлөөлсөн нь дамжиггүй.
Хүүхдийн хүмүүжилд хувь нэмэр оруулж буй цэвэрлэгээ үйлчилгээний байгууллага
Юнисервис Солюшн ХХК нь Монгол Улсад цэвэрлэгээ, үйлчилгээний салбарын түүчээлэгч байгууллагын хувьд зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна ирээдүй болсон хүүхдүүдэд цэвэр, аюулгүй орчны ач холбогдлыг ойлгуулах, зөв дадал хэвшлийг бага наснаас нь төлөвшүүлэх үйлсэд манлайлан оролцсоор байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!