Манай хоккейчдын бахдам амжилт үргэлжилсээр...

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ж.Адилбиш

Олон Улсын Хоккейн Холбоо (IIHF)-ноос зохион байгуулдаг хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) III дивизионы тэмцээнд манай улсын шайбатай хоккейчид өрсөлдөж буй.

Энэ сарын 27-ноос тавдугаар сарын 3-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээний "B" хэсэгт зохион байгуулагч Мексик, Хойд Солонгос, Хонконг, Филиппин, Сингапур болон доод зиндаанаас дэвших болзол хангасан Монголын баг "А" хэсэг рүү орох эрхийн төлөө хүч үзэж байгаа юм.

Манай залуус эхний тоглолтод Филиппинийг 13:7, дараа нь Сингапурыг 11:1-ээр ялснаар хэсгээ зургаан оноотой, гоолын зөрүүгээр Хойд Солонгосын ард хоёрдугаарт бичигдэж байна. 

зураг
 

Маргааш буюу энэ сарын 30-нд Хойд Солонгосын багтай өрсөлдөх бол тавдугаар сарын 2-нд зохион байгуулагч орон Мексик, 3-нд нь Хонконгийн багтай өрсөлдөнө.

Энэ тэмцээнд хэсгээ тэргүүлсэн баг нь 2026 оноос "А" хэсэгт өрсөлдөх эрхтэй болно. Энэ жилийн хувьд Киргизийн шигшээ баг 15 оноогоор хэсгээ тэргүүлснээр ирэх жилээс хоёрдугаар лигт өрсөлдөх эрхээ авсан. Харин Туркменистан, Турк, Өмнөд Африк болон Босни ба Херцеговин нар хэсэгтээ үлдэж, таван тоглолтоос гурван оноо "зулгаасан" Люксембургийн шигшээ баг ирэх жил зиндаа буурах аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [31.46.250.157] 2025/4/29
amjilt
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.182.245] 2025/4/29
Сайн бн халуун орны багыг хожиж!!! Цаашидаа харин өвөл болдог оронтой тоглох болвол яаана даа! Амжилт хүсэе
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.78] 2025/4/29
Мундаг бна, үзүүлээд өг 🙌🙌
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.76] 2025/4/29
Сайн байна
1 | 0 Хариулах
Зочин [103.212.163.214] 2025/4/29
сайн байна. Хойд солонгосчууд шайбаа аваад довтлох тактиктай. Хойшоо дамжуулж энэ тэр юм хийдгүй харагдсан. Манайхан бие биендээ дамжуулалт оновчтой хийгээд довтолвол хойдыг хожих боломжтой. Хувийн тоглолтыг эхэндээ хийгээд хэрэггүй юм шиг. Гол илүү үед юу юм гэхээс..
1 | 0 Хариулах
иргэн [202.126.91.70] 2025/4/29
хамгийн мя 2 багийг нь хожжээ. Дараагийхаас нь хожигдож эхлэнэ. Ингээд бахдам амжилт нь дуусаа
1 | 4 Хариулах
Зочин [192.82.65.103] 2025/4/29
Ямар сувгаар үзэж байна. Манайхаан
0 | 0 Хариулах
лапша [103.212.119.25] 2025/4/29
за хойд со нарыг нухаж өгөөрэй
1 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/29
Агуу Чингисийн монголчууд!
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.227] 2025/4/29
Tsas mus uzdeggui ornuudiin shigshee baguudiig hojison bna sh de ...
1 | 5 Хариулах
Зочин [106.154.142.101] 2025/4/29
Юу солиороод байна аа. Одоо чинь 21-р зуун. Хоккейг гадаа мөс хөлдөөж тоглодог үе өнгөрсөн. Дэлхийн ихэнх улс битүү ордонд өвөл зунгүй бэлтгэл тэмцээнд ордог болсон. Африк байна уу монгол байна уу хамаагүй. Дандаа хар муу буруу талаас нь ойлгоно. Новшийн наад зангаа зас. Эх орон, тамирчдаа дэмж. Урмын үг өг.
9 | 0 Хариулах
Зочин [103.57.93.203] 2025/4/29
Тэмцээн дуусах яагаа ч үгүй байхад "бахдам амжилт үргэлжилсээр" энэ тэр гэж хий хөөргөж, тамирчдын сэтгэл санааг битгий үймүүлж бай л даа.
2 | 4 Хариулах
Зочин [202.21.110.250] 2025/4/29
Энэ мэдээг тамирчид уншихгүй л дээ
0 | 0 Хариулах