Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Учрал дараах байдлаар танилцууллаа.
Тодруулбал өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкийг экспорт, импортын банк болгох шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаатай холбогдуулан Хөгжлийн Банкны хуулийг танилцуулсан.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн Банкны хуулийг эцэслэн танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр мэдээллийн эхэнд хэлэв.
Мөн тэрбээр "УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэхээр
Үүний үр дүнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үед УИХ-ын гишүүд болон улс төрийн намын бүлгүүдээс гаргасан зарим саналыг үндэслэн дээрх хуулийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэхээр Засгийн газрын зүгээс татаж авахаар шийдвэрлэсэн.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд үргэлжилж байна" гэж ярив.
Үргэлжлүүлэн "Миний бие төр, түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг Үндэсний баялгийн санд эргүүлэн авч, баялагтаа эзэн монгол хүн бүрд үр өгөөжийг хүртээх даалгавартай ажлын хэсгийг ахлан, ажиллаж байгаа.
Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш.
Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. "Төгрөг нуур" ч бай, "Ухаа худаг" ч тэр, овоо толгой, уул овоолго бүгд Монголын баялаг.
Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Ийм учраас ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх, баялгийн сангаараа дамжуулан эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн улс.
Аль намын, хэн эзэмшсэн байх нь энд огт хамаагүй, авах ёстой. Хуулийн дагуу бид нуураа ч авна, худгаа ч авна, овоо толгойгоо ч авна. Овоолгоо ч авах л ёстой. Энэ бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар бүрдүүлсэн эрх зүйн орчин. Хэлэлцээрүүдийг хийнэ.
2007 оны тогтоол дээр нийтдээ 39 стратегийн орд байсан. Зөвхөн нэг ордыг ярихад л олон асуудал гарч байгаа. Иймд хяналт шинжилгээ хийх ёстой. Санхүүгийн хуулийн багууд гарч ирээдүйд ӨР биш, ӨВ үлдээхийн тулд анхааралтай ажиллах ёстой" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!