ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/16-НД НИЙТЛЭГДСЭН
НӨАТ: Бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч таван азтан 500,000-10,000,000 төгрөгийн эзэн болов
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны гуравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 47,027,161 баримтыг оролцуулсан юм. Эдгээр баримтаас 46,666 баримтын орон таарч азтан боллоо.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 41,998
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,213
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 408
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 41
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: тав
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 98542281
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
