Фридрих Мерц: Герман улс буцаж ирлээ. Европ тив бидэнд найдаж болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сард Германы парламентын сонгуульд ялсан Христийн Ардчилсан нам бусад улс төрийн хүчнүүдтэй эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрснээ өчигдөр зарлажээ.

Ингэснээр тус намын дарга 69 настай Фридрих Мерц дараагийн канцлер болох замаа засаж байна.

Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай Герман улсын батлан хамгаалах хүчин чадлыг эрс нэмэгдүүлэхээ амлаж буй Мерц “Герман улс зам дээрээ буцаж гарсныг Дональд Трампад дуулгамаар байна” гэж мэдэгджээ.

Трампын засаг захиргаа Европын аюулгүй байдлыг АНУ-ын хариуцах асуудал биш гэж, холбоотнуудынхаа эсрэг худалдааны дайн өдөөж байгаагийн хариуд тэр ингэж хэлсэн бололтой.

Мерц өчигдөр бас цагаачлал, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг асуудлуудыг шинэчлэх замаар Германы нийгмийг тогтворжуулахаа амлажээ.

“Европ тив Германд найдаж болно. Бид улс орноо манлайлагчийн байр сууринд тавих болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Тавдугаар сарын 5-нд анхны чуулганаараа шинэ парламент Мерцийг канцлераар батламжлах юм.

Консервативуудын тэргүүлсэн эвсэл олонхын босгоноос 13 илүү суудалтай тул тэр шинэ канцлер болох нь тодорхой болжээ.

Эвслийн намууд өнгөрсөн сард Германы өрийн таазыг цуцалж, батлан хамгаалах төсвийг эрс нэмэгдүүлэх боломжийг бий болгосон юм.

Мерц өчигдөр хэлэхдээ Герман улс цэрэг татлагын систем нэвтрүүлэхгүй, Швед маягийн сайн дурын үндсэн дээр алба хаах загварыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгааг мэдэгджээ.

“Бид хангалттай сайн дурынхантай бол Бундесвэрийн (Германы зэвсэгт хүчин) хүчийг өргөжүүлэх боломжтой” гэж тэр хэлсэн юм.

Мерц бас Украин улсад “иж бүрэн дэмжлэг” үзүүлэхээ энэ үеэр амлажээ.

Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус эвслийн гол түнш Социал Демократ намын гишүүн тул Мерцийн засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах төлөвтэй байна.

Мерцийн эвсэл нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш баруун болон зүүн төвийн үзэл баримтлалтай гол намуудыг нэгтгэсэн тав дахь Их Эвсэл (GroKo) болж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
93 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг