Гадаад хэл сурахад хамгийн гол зүйл нь өдөр бүр давтах, доод тал нь 30 минутаас дээш хугацаанд ярих, амны булчингаа ажиллуулах, сонсох чадвараа нэмэгдүүлэхийг хэл судлалын эрдэмтэд зөвлөдөг. Технологи хөгжихийн хэрээр олон боломж нэмэгдэж байгаа хэдий ч сурч байгаа хэлээр ярьдаг, эсвэл хамтдаа сурах найз, хамтрагчтай болох, зэрэг боломж хомс байсаар байна. Жишээ нь:
Та өнөөдөр Англи хэл сурч байгаа Солонгос найзтай болж чадах уу? Эсвэл Япон хэл сурч байгаа Герман найзтай болж чадах уу?
Сошиал платформууд дээр эрэл хайгуул хийж ямар зорилготой нь мэдэгдэхгүй танихгүй хүнтэй эхлээд танилцах шаардлагатай болно. Энэ бэрхшээл зөвхөн Монгол улсад биш дэлхийн бүх улсын гадаад хэл сурч байгаа 1.8 тэрбум хүнд тохиолдож байна. Энэ бүх хүмүүс хоорондоо холбогдож чадвал хэл сурах нь бэрхшээл биш, зугаатай тоглоом болон хувирах болно. Монгол залуучуудын хөгжүүлсэн Foxt ухаалаг утасны аппликейшн нь гадаад хэл сурч байгаа хүн бүхэнд зориулагдсан олон боломжийг багтаасан сонирхолтой шинэлэг бүтээл болжээ.
Гадаад хэлээр ярилцах хамтрагч олдохгүй, яриагаа сайжруулах боломж хомс санагдаж байна уу? Хүмүүстэй нүүр тулж ярихдаа санаа зовж, хэлний алдаанаасаа ичиж байна уу?
Тэгвэл Foxt аппликейшн танд бодит ярианы чадвараа нэмэгдүүлэх, хамтран суралцах сонирхолтой, интерактив орчныг санал болгож байна
Foxt бол гадаад хэлний ярианы чадвараа сайжруулахад зориулагдсан AI технологиор дэмжигдсэн гар утасны аппликэйшн юм. Энэхүү аппликейшн нь олон орны хүмүүстэй холбогдож, сонирхолтой хэлний дадлага хийж ярих чадвар, үгийн баялагаа сайжруулахад тань туслах аппликэйшн юм.
1. AI-тэй ярилцах
2. Solo Mode:
3. Party Mode (4 хүн):
4. Хичээлд суух, хичээл заах:
Та яг одоо App Store, Play Store-оос татаж аваад, гадаад хэлний ярианы чадвараа дээшлүүлээрэй.
Talk to understand