Баянмонгол чуулгын дан блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт энэ сарын 28-нд болно

ikon.mn
2025 оны 3 сарын 21
IKON.MN
зураг
 

Энэ сарын 28-ны өдөр буюу ирэх Баасан гарагт Төрийн Соёрхолт “Баянмонгол” биг бэнд дан блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.

АНУ-ын Африк гаралтай Америкчуудаас үүсэлтэй энэхүү хөгжмийн төрөл нь өнөө цагт дэлхий даяар тархсан mainstream урсгал болтлоо хөгжжээ.

Тоглолтод дуучин Г.Тэнүүн болон Ж.Ариунжаргал оролцох ба Баянмонгол чуулга дэлхийн бүх цаг үеийн шилдэг блюз дуунуудаас гадна биг бэндэд зориулсан дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм. Тухайлбал “B.B.King, Gary Moore, Stevie Ray Vaughan, Eric Clapton, Frank Foster, Quinсy Jones, Duke Ellington, Amy Winehouse” зэрэг дэлхийн оддын бүтээлүүд энэ үдэш эгшиглэж биднийг блюз хөгжмийн түүх, цаг хугацаагаар аялуулах юм байна.

Огноо: 2025.03.28

Хаалга нээх: 18:30

Тоглолт эхлэх: 19:00

Байршил: Улсын Филармонийн концертын танхимд

Тасалбарыг ticket.mn болон Улсын Филармонийн кассаас

Дэлгэрэнгүйг 70118012, 88003041-с авна уу. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг