Дэлхий нийтээрээ алга ташин хүлээж авсан шар айраг бол цайвар алтлаг өнгөтэй Snow шар айраг. Цасан ширхгийн шар айраг ч гэлцдэг. Нью Йорк, Лондон, Сидней, Парис гээд 30 орчим орны метрополис хотын залуус Snow шар айргийг сонгон таашаахыг хараад Монголд хэзээ орж ирэх бол доо хэмээн бодсоноо нуух юун. Гайхалтай нь манай залуус оруулаад иржээ.
Snow шар айраг бол шар айргийн үйлдвэрлэлд өвөрмөц хонх цохисон бүтээгдэхүүн. Өндөр сортын цагаан будааны анхны исгэлт, зөрөг цэцгийн шүүсний анхны шахалт гэдэг бол дээд зэргийн тансаглал. Тийм л болоод дэлхий даяар амтыг таашааж, чанарыг эрхэмлэдэг 3.0 тэрбум хэрэглэгч Snow шар айргийг амьдралынхаа нэг хэсэг болгожээ.
Аль хэдийнээ монголчуудын таашаан хүртдэг Corona, Budweiser, Heineken-ийг борлуулалтаараа тэргүүлж, дэлхийн номер №1 борлуулалттай шар айргаар нэрлэгдээд байгаа Snow шар айраг 30 жилийн түүхтэй, 30 жилийн туршлага, 30 жилийн дэвшил.
Хамгийн гол нь шар айргийн ертөнцийг доргиосон snow шар айраг нь нүүрс ус бага тул таргалуулахгүй гэдэг давуу талыг онцлох нь зүйтэй байх. Дэлхий даяар 62 үйлдвэртэй China resources Snow breweries компанийн үйлдвэрлэсэн энэхүү Snow шар айраг гарсан даруйдаа Америк болон төв Европын шар айргийн зах зээлд донсолгоо үүсгэж, сүүлийн хагас зуунд байгаагүй зах зээлийн шуурга дэгдээснээрээ алдартай.
Snow шар айраг энэ төрлийн уламжлалт бүтээгдэхүүнүүдийн урд гишгэж чадах уу, үгүй юу гэдгийг анхааран ажиглаж байсан шар айраг сонирхон судлагчид, үнэлэлт өгдөг мэргэжлийнхэн жилийн дараа гэхэд гайхалтай тоон үзүүлэлтүүдийг хараад бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь Snow аль хэдийнээ шар айргийн хаан болсон байлаа.
Эх сурвалж: www.businessinsider.com/best-selling-beers-in-the-world
Budweiser, Skol, Bud light, Heineken, Brahma зэрэг шар айргуудыг ардаа хаяж, хэрэглэгчдийн хамгийн их таашаан хүртдэг бүтээгдэхүүн болсныг онцлон тэмдэглэв. Хамгийн хурдан борлогддог тул үргэлж шинээрээ байдаг. Тиймээс ч Цасан шар айргийг Амжилтын ундаа ч гэлцдэг. Ер бусын цайвар шаргал, зөөлөн алтлаг өнгө нь анхаарал татдаг. Ийм үсрэнгүй амжилтад хүрсний бас нэг шалтгаан нь энэ шар айраг цээж хорсолтыг үгүй болгодог.
Цуйванд дуртай монгол эрчүүдтэй Snow beer хаана ч явсан цуг гэж мэд. Snow шар айраг бол дэлхийн залуусын трэнд, тэдний оргилуун залуу насны илэрхийлэл, метрополис хотын хэрэглэгчдийн моодны амт гэдгийг өдгөө 3.0 тэрбум хүн хүлээн зөвшөөрч байна. Монгол залуус юундаа дутах билээ, дэлхий таашаасан амтыг дэргэдээсээ хүртэх нь ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!