Уншиж байна ...

Хөвсгөл нуурын эрэгт болох мөсний баяр есөн өдөр үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хөх сувд-2025" мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-ны хооронд есөн өдөр Хөвсгөл нуурын эрэг, Хатгал тосгоны “Хайчийн ам”-д зохион байгуулагдахаар болсныг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Мөсний баярын үеэр тэшүүрийн тэмцээн, үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт, яруу найргийн наадам, дархад бөөгийн галын тахилга, сур харваа үндэсний хувцасны загварын үзүүлбэрүүд зэргийг хөтөлбөртөө багтаажээ.

Өнгөрсөн жилийн баярыг хоёр өдөр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын нийт 50,000 хүн зорьж очсон байна.

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор мөсний баярыг жил бүр зохион байгуулдаг билээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг