Уншиж байна ...

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Японы багт хожигдов

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
FIBA

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон Монголын баг учраа таарлаа. 

Японы "Никкан" ордонд болсон тус тоглолтод талбайн эзэн япончууд 93:75-аар хожсон юм. Тоглолтын бүх тасалбар зарагдсан талаар FIBA-гийн сайтад онцолжээ. 

Японоос дөрвөн тоглогч 10 ба түүнээс дээш оноо авсан. Ялангуяа Юдай Нишиди 21 оноо, 12 самбараас бөмбөг авч, багаа тэргүүллээ.

Түүнээс гадна Макато Хижима 18, Алекс Кирк 17 оноо, Хиротака Ёши 10 оноо авсан байна.

Манай тамирчдаас "Бишрэлт Метал" багийн лидер А.Энхбаясгалан 26 оноо, "BCH Knight" багийн О.Эрдэнэцогт 16 оноо бүртгүүлжээ.

Америк төвийн тоглогч Алекс Кирк анх удаа Японы шигшээд тоглосон юм. Энэ жил 33 настай А.Кирк NBA-гийн "Кливлэнд Кавальерс" багт драфтлагдсан түүхтэй.

Гэхдээ шинэ тоглогч байхдаа Хөгжлийн лигт зүтгэж, дараа жил нь солилцоонд орсноор NBA-гийн замналаа өндөрлүүлсэн юм.

Манай тамирчдын хувьд тэмцээн үүгээр дуусаагүй. Гурав хоногийн дараа буюу энэ сарын 24-нд БНХАУ-ын багийг "UG Arena"-д хүлээн авна.

ФОТО