Уншиж байна ...
Зураг
Зураг

Даатгалын салбарын хамгийн сайн ашигт ажиллагаатай компани болох Тэнгэр Даатгал IPO хийнэ

ikon.mn
2024 оны 11 сарын 21
IKON.MN

Даатгал бол Ирээдүй - Тэнгэр Даатгал IPO 

Даатгалын салбарын хамгийн өндөр ашигтай ажиллагаатай компани болох Тэнгэр Даатгал олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа олон нийтэд санал болгох гэж байна. Энэхүү IPO дээр туслах андеррайтингаар ажиллаж буй Мандал Капитал үнэт цаасны компанийн Гүйцэтгэх Захирал А.Өлзийдэлгэртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

зураг
 

- Сайн байна уу? Юун түрүүнд танаас даатгалын салбарын өсөлтийг цаашид юу гэж харж байгааг тодруулъя. Даатгал үнэхээр ирээдүй мөн үү?  

- Ирэх 10 жилд хүн болгон даатгалын бүтээгдэхүүн хэрэглэдэг болох ийм арван биднийг хүлээж байна. Иргэд, байгууллагууд даатгалын ач тусыг ойлгож, энэ салбарыг ихээр сонирхож эхэлж байна. Ганцхан жишээ авахад зам дээр явж буй 8 машины ердөө 1 нь тээврийн хэрэгслийн даатгалтай. Ядаж л автомашинуудын 50 хувь нь тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахад л даатгалын салбар хэд дахин томрох боломж байна.  

Өнөөдөр Монгол улсад даатгалын хэрэглээ ОУ-ын дунджаас 12 дахин бага байна. Хэдхэн жилийн өмнө бид онлайн банк, банкны карт гэдэг зүйлийг мэдэхгүй байсан гэдгээ бараг мартах хүртлээ банкны салбар Монголд хөгжсөн байна.  Даатгалын салбар үүнтэй адил өнөөдөр яг хөгжлийнхөө өмнөх шатанд байна. Удахгүй машин нь даатгалгүй, барилга барихдаа даатгуулдаггүй, өөрөө эрүүл мэндийн даатгалгүй хүний тоо цөөн болох болно.  

Даатгалын салбар хөгжиж байж улс орон хөгждөг. Тиймээс ирэх жил даатгалын тухай хуульд үндсэн өөрчлөлт хийх гэж байна. Энэ шинэчилсэн хууль батлагдсанаар даатгалын салбар ОУ-ын дундаж түвшинд ойртож хөгжих боломжийг нээж байна. Тиймээс Даатгал бол Ирээдүй юм.

- Тэнгэр даатгалын хувьцааг худалдан авснаар хөрөнгө оруулагчдад ямар давуу талтай вэ? 

- Тэнгэр даатгал бол даатгалын салбарын сор болсон компани. Энэ компани 2023 онд даатгалын салбарын нийт цэвэр ашгийн 56%- г дангаараа бүрдүүлсэн. Даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж байгаа Тэнгэр даатгал нь ашигт ажиллагаа, тогтвортой байдлаараа салбартаа тэргүүлэгч. Банканд ямар ч өр төлбөргүй Тэнгэр даатгал сүүлийн 16 жилийн турш тасралтгүй ашигтай ажиллаж, жил бүр 25 хувиар эздийн өмчийг нэмэгдүүлсэн байна. Даатгалын салбарын ашигт ажиллаагаараа тэргүүлэгч компанийн хувьцаа эзэмшигч болсноор Даатгалын ирээдүйн хөгжлийн үр шимээс хүртэх боломжтой болно.  

Мөн Тэнгэр даатгал харилцагчдаа хамгаалсан, олон улсад нэр хүндтэй компани. Тухайлбал нөхөн төлбөр олголтоороо салбартаа тэргүүлдэг бөгөөд гэрээний дагуух нөхөн төлбөрөө 100 хувь олгодог. 

Сүүлийн 10 жил ОУ-ын аудитаар санхүүгийн аудит тасралтгүй хийлгэж буй Монгол улсын цорын ганц даатгалын компани бөгөөд ОУ-ын мэргэжлийн түвшинд ажилладаг тул дэлхийд алдартай Berkshire Specialty Insurance компанийн Монгол дахь цорын ганц хамтрагч болсон.  

- Тэнгэр даатгалын үнэлгээг хэрхэн тогтоосон бэ? Хувьцааны үнийн талаар мэдээлэл өгнө үү.  

- Компани бодит үнэлгээнээсээ доогуур үнэлэгдэн гарч байна. Компани нийт хувьцааныхаа 21 хувийг олон нийтэд нээлттэй болгож зах зээлээс 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. 

- Хувьцааны захиалгаа хэрхэн өгөх вэ? 

- Хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны захиалгыг ipo.tengerdaatgal.mn линк дээр дарж өгч болно. Мөн Мандал Капитал Маркетс ҮЦК -ын 7575-3399 дугаар руу залган мэдээлэл авч, захиалгаа өгөх боломжтой.  

Мөн Меру Тауэр, 5 давхарт байрлах Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музейд хувьцааны дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.

зураг